Өнөөдөр буюу 2023.09.18-ны өдөр "Тээвэрчдийн зөвлөлөөс" уул уурхайн экспорт нь нэмэгдэж Эрдэнэс тавантолгойн ХК-ийн борлуулалтын орлого 22 сая ам доллар давсан ба 10 сарын дотор олсон нэмэлт мөнгө нь 512 тэрбум болж нэмэгдсэн байхад, нүүрс зөөдөг тээвэрчдийнх нь цалин орлого 50 хувь буурсан. Үүнд эсэргүүцсэн зөвлөлийн төлөөлөл П.Баярхүү мэдээлэл хийж дараах шаардлагыг ЭТТ ХК хариуцсан ЗГ-ын БЭТ, Сайд Ч.Хүрэлбаатар нарт хүргүүлж байна.
- Хил нөхцлөөр нүүрсээ борлуулахдаа төсөвт тооцсон тээврийн ханш хөлсийг танаж, хасалгүй хүргэх байдлаар тээвэр зохицуулалтыг хийх буюу, ЭТТ ХК биржийн дуудлага худалдаанд тооцсон тээврийн бодит ханшны 80 хувиас доошгүй хувийг тээвэрчдэд очих журмаар зохицуулалт хийх
- Өнгөрсөн хугацаанд биржээр арилжсан гурван сая тонн нүүрс ЭТТ ХК-ийн нийт экспортын 10 орчим хувь болж байна. Иймд гурван сая тонн нүүрсийг тээвэрлэхдээ доод үнээр өрсөлдүүлэх замаар тээврийн төсвөөс хэмнэлт хийж нэмэлт ашиг болгосон мөнгөний тоо хэмжээг олон нийтэд ил тод зарлах
- "С" зөвшөөрлийг олон машинтай ардаа эзэдтэй хятад компани бүхий том худалдан авагч нарт ашигтай, цөөхөн машинтай дотоодын компани тээвэрчдыг шахах байдлаар хийж байгаа хувиарлалтаа сайжруулах
- Нийт тээврийн компаниуд тээвэрчдийн паркыг бүрдүүлж байгаа задгай тээвэр давхар машинуудад ажил тээвэр гаргахын тулд Уурхай-Цагаанхад нөхцөлтэй биржийн арилжааг эхлүүлэх, нэмэгдүүлэх
- Экспортын салшгүй хэсэг болсон нүүрс тээвэрчдийн амь нас, эрүүл мэндийг хохироох эрсдэлд оруулж байгаа нүүрс ачилт буулгалт, зам засвар, хяналт шалгалт хариуцсан алба нэгжийн албан тушаалтан нарын ажил байдалд дүгнэлт гаргаж, тээвэрчдийг хохироосон талаарх гомдлыг шалгах "Тээврийн хяналтын зөвлөл байгуулах" зэрэг шаарлагыг хүргүүллээ.