Нэгэн зууны түүхтэй Монголын залуучуудын холбооны талаарх бор шувуу жиргэж, доторх идээ бээр хагарах нь цаг хугацааны асуудал болоод байна.
Угтаа бол Монголын залуучуудын холбоог нам бус болон олон намын төлөөллөөс бүрдсэн удирдлагын баг удирдаж, залуучууд руу чиглэсэн бодлого, үйл ажиллагааг явуулах учиртай ч харамсалтай нь одоогийн бүтцийн дийлэнх хувь нь эх баригч намын "сайн дүү" нараар бүрджээ.
Тэдний нэг болох Г.Ганзориг нь Төв аймгийн Заамар сумын ИТХ-ын нөхөн сонгуульд өөрийгөө сойж, аль л сайн гэсэн нэрийг өөртөө нааж, хүрч болох албан тушаал бүрт санаархан буй.
Тиймдээ ч өөрийгөө Монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга хэмээн олонд зарлаж яваа сурагтай.
Гэвч тус албан тушаалыг Р.Ням-Очир гэх залуу хашдаг байна. Р.Ням-Очир нь хоёр гаруй сарын өмнө Монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдсон аж.
Албан ёсоор томилогдсон нь албан тушаалаа хашдаг уу эсвэл амаараа танилцуулсан нь хаших уу Б.Сэргэлэнбаатар Ерөнхийлөгч өө.