Сэтгүүлч
Сэтгүүлч - Сэтгүүлч
2023-05-05 • 1м унших

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Цахим хяналт, удирдлагын төвийн дарга, хурандаа Э.Дүүрэнцэнгэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Зорчих эрхийг хязгаарлах ял манай улсад хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Тус ялын зорилго, хууль, эрх зүйн болон бодлогын түвшинд шийдвэрлэсэн байдал, өнөөгийн нөхцөл байдлын талаар товч мэдээллийг өгөхгүй юу?

-Дэлхийн улс орнуудын хувьд ялын бодлогыг нийгмийн хөгжилтэй уялдуулан хөгжүүлснээр багагүй үр дүн, ололтыг бий болгож хорихоос өөр төрлийн ял шийтгэлийг түгээмэл хэрэглэх болсон. Монгол Улсын хэмжээнд хорихоос өөр төрлийн ялыг илүү их өргөн хэмжээнд ашиглах, нийгмийн ач холбогдлыг өсгөх зорилго агуулан эрх зүйн шинэтгэлдээ тусгахаар ажиллаж байгаа билээ. Үүний нэг жишээ бол хорихоос өөр төрлийн ял болох зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуульдаа тусган нэвтрүүлсэн явдал юм. Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуульд Зорчих эрхийг хязгаарлах ял шинээр тусгагдсан хэдий ч хэрэгжилтийг 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлсэн. Тус ялыг 2021 оноос хэрэгжүүлж байгаа хэдий ч эрүүгийн хуулиндаа 2015 онд тусгаж, түүнээс хойш 2021 он хүртэлх хугацаанд бэлтгэл ажлыг хангасан. Зарим иргэдийн зүгээс санаатайгаар уг ялын хэрэгжилтийн талаар олон нийтэд ташаа мэдээлэл өгч байна.

Зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтийг 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хангаж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хичнээн хүн тус ялаар шийтгэгдээд байгаа вэ?

Тус ял хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 4136 ялтан шийтгэгдсэн. Шүүхээс шийтгэгдэж ирсэн 2998 ялтан, үүн дээр нэмэгдэж “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамрагдаж хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон 1138 ялтан байна.

Энэ ялыг нийгмийн зүгээс төдийлэн сайн ойлгохгүй байх шиг, олон нийтийн дунд эргэлзээтэй ойлголтууд яваад байна, тухайн ялын үр нөлөөг товчхон тайлбарлаж өгнө үү?

Хэрэгт холбогдсон хүний зан төлөв, үйлдсэн гэмт хэргийн байдал, нийгэмд учруулсан хор уршгийг харгалзан үзнэ. Заавал хорих ял оноож, бусад гэмт хэрэгтнүүдтэй хорихгүй. Ингэснээр хорих ялын тоо буурахаас гадна давтан гэмт хэргийн тоо ч буурна. Энэ ял тухайн хүний өөрийнх нь нийгэмд болон гэр бүлдээ хүлээж байгаа үүрэгтэй салшгүй холбоотой юм. Нийгэм, хамт олныхоо дунд ажил хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох, гэр бүл үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэх боломж бүрдэж байгаа юм. Мөн эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй. Тухайлбал, ял эдлүүлэх ажиллагааны зардлын хувьд улсын төсөвт үзүүлэх ачааллыг нилээдгүй хувиар бууруулсан. Хорих ялтай харьцуулахад 10-15 хувиар, бусад урсгал зардлаас 25-30 дахин бага зардлаар хэрэгжүүлж байна. Энэ нь улс орны эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөөгийн цаг үед төсвийн хэмнэлтийг бий болгоход маш чухал үүрэгтэй юм.

Зорчих эрхийг хязгаарлах бүсийг хэрхэн тогтоодог вэ, тогтоосон бүсийг өөрчлөх боломжтой юу?

Эрүүгийн хуулинд 144 гаруй төрлийн гэмт хэрэгт оногдуулахаар зохицуулсан байдаг. Зорчих эрхийг хязгаарлана гэдэг нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхээс нэг сараас таван жил хүртэлх хугацаагаар өөрийн оршин суух газраас явах, тодорхой газар очихыг нь хориглож, тогтоосон чиглэлээр зорчих үүрэг хүлээлгэдэг. Шүүх тухайн ялтны бүсийг тогтоохдоо хувийн болон үйлдсэн хэргийн хэв шинж байдлаас шалтгаалан гэрийн хаяг, баг, хороо дүүрэг, аймаг, нийслэл, улсын нутаг дэвсгэрийн хилийн заагаар бүсийг тогтоож өгдөг. Шүүхээс тогтоосон бүсийг өөрчлөх эрх бүхийн байгууллага нь Прокурорын байгууллага байдаг бөгөөд тухайн ялтны гаргасан хүсэлтийг тухайн аймаг, нийслэлийн ШШГГ, хэлтсийн хариуцсан алба хаагч хүлээн авч бүрдүүлсэн нотлох баримтыг Прокурорын байгууллагад хүргүүлдэг.

Хяналтыг хэрхэн тавьдаг вэ?

Цахим хяналт, удирдлагын төвөөс тусгай зориулалтын программ хангамж, техник хэрэгсэл ашиглан 24 цагаар хяналтыг тавихаас гадна шийдвэр гүйцэтгэгч, техник хяналтын ажилтан нар биечилсэн хяналт тавьж ажилладаг.

Цахим бугуйвч нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэсэн баталгааг хангаж чадаж байгаа юу?

Цахим бугуйвч нь хүний биед харшил үзүүлэхгүй материалаар хийгдсэн, ус, шороо зэрэг зүйлээс хамгаалагдсан, халуун, хүйтэнд тэсвэртэй, хөнгөн жинтэй, цэнэгээ удаан барих, цэнэглэхэд хялбар, аюулгүй байдлын үүднээс тодорхой шалгуурыг хангасан байх ёстой. Бид энэ хүрээнд шаардлагад нийцсэн, олон улсад ашиглагдаж байгаа цахим бугуйвчуудаас сонголт хийж ашиглаж байна.  

Норгох, хагалах зэргээр гэмтсэн тохиолдолд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

Цахим бугуйвч нь өөрөө усны IP67 хамгаалалттай энэ нь тоос шороо, чийг шүршүүрийн уснаас хамгаалдаг. Норгож, хагалсан тохиолдолд техник хяналтын ажилтан үзлэг хийж, дүгнэлт гаргадаг. Уг дүгнэлтээр цахим бугуйвчийг санаатай болон санамсар болгоомжгүйгээс гэмтээсэн эсэх цаашид ашиглах боломжтой эсэхийг тогтоодог бөгөөд санаатайгаар гэмтээсэн, тасалсан нь тогтоогдвол хуульд заасны дагуу хохирлыг тухайн ялтнаар төлүүлдэг.

Цахим бугуйвчинд зөвшөөрөгдсөн бүсээс гарсан талаарх мессеж ирдэг. Үүнийг зөрчилд тооцох уу?

Ялтан зөвшөөрөгдсөн бүсээс гарсан, бүсийн хязгаарт 200 метр ойртсон, цэнэг нь дуусч байна, яаралтай цэнэглэнэ үү, яаралтай үеийн дуудлага гэх анхааруулгууд дохио мессеж хэлбэрээр ялтны цахим бугуйвч болон цахим хяналт, удирдлагын төвд нэгэн зэрэг ирдэг. Энэ анхааруулгуудаас ялтан зөвшөөрөгдсөн бүсээс гарсан гэх мессежнээс бусад нь ялтанд анхааруулсан байдлаар очдог. Харин зөвшөөрөгдсөн бүсээс гарсан гэх анхааруулга мессежийг шууд зөрчилд тооцдоггүй бөгөөд хариуцсан шийдвэр гүйцэтгэгч шалтгаан нөхцөлийг тогтоож зөрчил гаргасан эсэхийг нягталж зөрчил нь тогтоогдсон бол ШШГТХуулийн 170.1.1-т зааснаар зөрчилөөр бүртгэнэ.

Зорчих эрхийг хязгаарлах ялыг ямар үндэслэлээр хорих ялаар сольдог юм бэ. Ийм тохиолдол хэр их гарч байна?

Шүүхээс зорчих эрх хязгаарлах ял шийтгэгдэж ирсэн ялтанд эрх үүрэг, техник ашиглах зааварчилгаа зэргийг ялтан тус бүрээр нэг бүрчлэн танилцуулж, мэдээллээр хангадаг ч хуулиар хүлээсэн үүргээ санаатайгаар биелүүлэхгүй ялаас зайлсхийх тохиолдлууд гарч байна. Тухайн ялтан нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол оногдуулсан ялыг нь хорих ялаар солих үндэслэл болдог. Тухайлбал, шийдвэр гүйцэтгэгч, техникийн ажилтны хууль ёсны шаардлагыг биелүүлэх, зорчихыг хязгаарласан газарт зорчихгүй байх, урьдчилан мэдэгдэхгүйгээр оршин суугаа газар, ажлын байраа өөрчлөхгүй байх, хяналтын төхөөрөмжийг биедээ байнга авч явах, бүрэн бүтэн байдлыг нь хангах, хяналтын төхөөрөмжийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, хувийн бичиг баримтаа биедээ авч явах зэрэг үүрэг хүлээдэг. Хэрэв хуулиар хүлээсэн үүргээ давтан биелүүлээгүй, хяналтын тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг сарниулсан, 24 цагаас илүүгүй хугацаагаар хяналтаас санаатайгаар зайлсхийсэн, мөн гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн, шийдвэр гүйцэтгэгчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зэргээр ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөн тохиолдолд ялыг хорих ялаар солих үндэслэл болдог.

Цахим бугуйвчны худалдан авалт ямар хэлбэрээр зохион байгуулдаг вэ?

Зорчих эрхийг хязгаарлах ялын хяналтын системийн программ хангамж, сервер, дагалдах хэрэгсэл, тоног төхөөрөмж нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийн хамаардаг учраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасны дагуу худалдан авах ажиллагааг явуулдаг. Цахим бугуйвчны эдэлгээ, чанарын талаар Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхийн тулд тоног төхөөрөмжийг хаанаас авах, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй эсэх гээд тал бүрийн судалгаа хийсэн. Цаг хугацааны хувьд ч үнэ өртөгийн хувьд БНХАУ-ын ашиглаж буй төхөөрөмж илүү тохиромжтой байсан. Өнөөдрийн байдлаар 420.000-оос 780.000 төгрөгийн үнэтэй цахим бугуйвчийг ашиглаж байна.

Зорчих эрхийг хязгаарлах ялын бусад төрлийн ялаас ялгагдах онцлог юу вэ?

Технологийн дэвшлийг ашиглан цахим төхөөрөмжөөр гэм буруутай нь тогтоогдсон хүний биед зүүж байршлыг тогтоон, зорчих маршрутыг хязгаарлан хөдөлгөөнд хяналт тавих зарчмаар хэрэгждэг онцлогтой. Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн хүний хувьд ажил хөдөлмөрөө үргэлжлүүлж чөлөөтэй эрхлэх, суралцах, гэр бүр, үр хүүхдээ асран хамгаалах боломжийг олгож байдаг онцлогтой.

Ялын хэрэгжилт, цахим бугуйвчтай холбоотой гомдол хэр ирсэн бэ?

Хуулийн хэрэгжилтийг хангаж эхэлснээс хойш гомдол 1 ирсэн. Ер нь бол зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтэд тогтмол дүн шинжилгээ хийж, иргэд болон ялтан, түүний гэр араас санал асуулгыг авч ял эдлүүлэх ажиллагааг илүү бодитой, үр дүнтэй байхад анхааран ажиллаж байна. Тухайлбал зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж аймаг, нийслэл дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн хяналтад байгаа нийт ялтнаас ялын хэрэгжилт, ач холбогдлын талаарх сэтгэл ханамжийн судалгааг түүврийн аргаар авч үзэхэд судалгаанд оролцсон ялтны 88 орчим хувь нь оноосон ялын төрөл, онцлог нь хувийн амьдралд нь эерэг нөлөө үзүүлсэн, 12 хувь нь тодорхой хариулж мэдэхгүй байна гэх хариултыг өгсөн. Мөн ар гэрийнхэн болон иргэдээс авсан сэтгэл ханамжийн судалгааг асуулгын аргаар авахад 81.1 хувь нь шинэ төрлийн ялыг хэрэгжүүлж байгаад сэтгэл ханамж өндөр,19.8 хувь нь зорчих эрхийг хязгаарлах ялын талаар тодорхой үнэлгээ өгөөгүй гэх дүн судалгаагаар гарсан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Мэдээлэл
Ажлаа хангалтгүй хийдэг 1111 төвийг татан буулгая
2023-05-25 • 1м унших
Мэдээлэл
Баян-Өлгий аймаг руу хоёр талдаа 800 мянган төгрөгөөр ниснэ
2023-05-24 • 1м унших
Мэдээлэл
"Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ
2023-05-24 • 1м унших
Мэдээлэл
"Изинис Эйрвэйз" ХХК-ийн 130 орчим ажилчдынхаа цалинг өгч чадахгүй 4 сар болжээ
2023-05-24 • 1м унших
Мэдээлэл
Хүчтэй салхи, шуурганы улмаас орон гэргүй болсон иргэдэд улсын нөөцөөс гэр, хүнсний багц олгоно
2023-05-24 • 1м унших
Ярилцлага
Х.БАЯСГАЛАН: Хорих ангид ял эдэлж байсан хүмүүжигч эхнэрийн хамт нас барсан байдалтай байсан
2023-05-24 • 1м унших
Мэдээлэл
МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн албан тушаалд санаархсан Г.Ганзориг гэж хэн бэ?
2023-05-23 • 1м унших
Мэдээлэл
ГОВЬСҮМБЭР: Хоригдол эргэлтээр ирсэн эхнэрээ хөнөөсөн хэрэг гарчээ
2023-05-23 • 1м унших
Мэдээлэл
Б.Сэргэлэнбаатар МЗХ-г нутгийн зөвлөл болгож сонгуулийн төсөв босгосон гэв үү
2023-05-22 • 1м унших
Мэдээлэл
Кофегоо хэтрүүлэн бие нь огцом муудсан асуудал гаржээ
2023-05-12 • 1м унших
Мэдээлэл
Jet Sharing Mongolia ХХК түрээсийн скүүтертэй боллоо
2023-05-12 • 1м унших
Мэдээлэл
Туршлагатай мэргэжлийн эмч нараа шүдний явуулын эмчилгээний ажилд оролцуулжээ
2023-05-12 • 1м унших
Мэдээлэл
Загвар өмсөгч Энхболд буюу Индиго. Ийм улс яг хөгжих үү?
2023-05-12 • 1м унших
Мэдээлэл
Иргэний пост: Хүн чанаргүй Элчин сайд Солонгост суугаа Монголоор л дуусаасай
2023-05-12 • 1м унших
Мэдээлэл
Сургуулийн ой тэмдэглэх нэрээр сурагчдаас 100 мянга, багш ажилчдаас 300 мянган төгрөгийг хурааж эхэлжээ
2023-05-11 • 1м унших
Мэдээлэл
Монгол цэргийн нэгдсэн холбооны дэргэдэх “Генералуудын гэргий” клубээс 260 гаруй ном хандивлалаа
2023-05-11 • 1м унших
Мэдээлэл
Буянт- Ухаа нисэх буудалд ОБЕГ-ийн нисдэг тэрэг осолджээ
2023-05-10 • 1м унших
Мэдээлэл
БУЯНТ- УХАА НИСЭХ БУУДАЛД ОБЕГ-ИЙН НИСДЭГ ТЭРЭГ ОСОЛДЖЭЭ
2023-05-10 • 1м унших
Мэдээлэл
Ой хээрийн түймрээс сэргийлцгээе
2023-05-10 • 1м унших
Мэдээлэл
Цахилгаан шатаж гацсан хоёр иргэний амь насыг аварчээ
2023-05-10 • 1м унших
Мэдээлэл
Автозамын ослоор нэг иргэн амь насаа алджээ
2023-05-09 • 1м унших
Мэдээлэл
Увс аймагт гарсан ой хээрийн түймрийг унтраажээ
2023-05-09 • 1м унших
Мэдээлэл
Хонь хариулахаар явсан 13 настай охины амийг нь хөнөөсөн хэргийг 5 жилийн дараа илрүүлжээ
2023-05-05 • 1м унших
Мэдээлэл
Цахим бугуйвчинд ирж байгаа анхааруулга мессежийг зөрчил гэж андуурч байгаа нь буруу ойлголт юм
2023-05-05 • 1м унших
Мэдээлэл
14-р сургуулийн хажууд байрлах ШУНХЛАЙ ШТС-тай холбоотой санал гомдлын дагуу газар дээр нь ажиллалаа
2023-05-05 • 1м унших
Мэдээлэл
Дархан-Уул аймагт электрон тамхи худалдаалахыг хоригложээ
2023-05-05 • 1м унших
Мэдээлэл
Иргэний пост: Сэрэмжлүүлэг: Шүдээ угааж байсан хүү сойзоо хацартаа зоожээ
2023-05-05 • 1м унших
Мэдээлэл
Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор эмнэлгийн удирдлагуудтай уулзлаа
2023-05-03 • 1м унших
Мэдээлэл
Гүег хаана байна. Тэнд ажил өрнөж, асуудал шийдвэрлэгдэнэ
2023-05-02 • 1м унших
Мэдээлэл
"Миний эхнэр, миний хадам ээж" уран зураг
1 Сарын өмнө • 1м унших
Бүгдийг үзэх
Мэдээлэл
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Мэдээлэл
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Мэдээлэл
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
СЭДВИЙН МӨРӨӨР: "УБТЗ" ХНН-д бугшсан авлигын сүлжээ
2023-01-18 • 1м унших
Мэдээлэл
YELLOW NEWS: Э.Бат-Үүл МАН-д "доль үсрэв"
2022-11-23 • 1м унших
Мэдээлэл
Өөртэй итгэлтэй хүн: “Уучлаарай, би уудаггүй”
2022-11-23 • 1м унших
Мэдээлэл
Б.АЗЖАРГАЛ: БИ ӨӨРИЙНХӨӨ ХӨРӨНГӨӨР ӨӨРТӨӨ ТОХИРСОН БАЙШИН БАРЬСАН
2023-03-29 • 1м унших
Мэдээлэл
Зуун граммын “бугшсан” хандлагаас залуус татгалзана
2022-11-25 • 1м унших
Мэдээлэл
Найз нь уухгүй ээ, намайг алгасаарай
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
С.Мөнхчулуун: Славаг ОХУ, Сакура, Сүши зэргийг Япон будаа гэж иргэдийг төөрөгдөлд оруулж байна
2022-09-05 • 1м унших
Мэдээлэл
СЕНСААЦ: ХҮНИЙ ЭРХЭД ХАЛДСАН НОЦТОЙ БАРИМТ БАЯРЫН УУР АМЬСГАЛД ДАРАГДААД ӨНГӨРЧ БОЛОХГҮЙ!
2023-02-23 • 1м унших
Шууд
Монголын найман иргэн Вьетнамд хулгай хийхээр очсон гэж мэдүүлжээ
2022-06-13 • 1м унших
Мэдээлэл
Жүдо бөхийн тамирчин Ц.Цогтбаатар нарт Гавьяат тамирчин цол хүртээв
2022-11-26 • 1м унших
Мэдээлэл
Б.Мөнгөнзул автомашины эрхийн бичиг гардан авлаа
2022-08-13 • 1м унших
Мэдээлэл
Прокурорын байгууллага авлигын 10 хэргийг шүүхэд шилжүүллээ
2022-07-26 • 1м унших
Мэдээлэл
С.ТУНГАЛАГ: ХОРДСОН 19 ХҮҮХДИЙН АСУУДЛААР АЖЛЫН ХЭСЭГ ШУУРХАЙ ХУРАЛДСАН
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
Зам хаагдаж болзошгүйг анхааруулав
2022-11-19 • 1м унших
Мэдээлэл
П.Сайнзориг: Хошин шогийнхонд элдэв шагнал, гавьяатын тэмдэг зүүж өгдгөө одоо БОЛЬ
2022-10-18 • 1м унших
Бүгдийг үзэх