У. Нинжмаа
У. Нинжмаа - Сэтгүүлч
2023-01-20 • 1м унших

Улиран одож буй бар жилд Монголын урлаг соёлын салбарт тэсрэлт хийж, оны шилдэг бүтээлийн тоонд зүй ёсоор багтах уран бүтээл бол “Hero” энтертайнментийн найруулагч Б.Баатарын Улсын драмын эрдмийн театрын тайзнаа найруулан тавьж, 117 удаа тоглосон “Тамгагүй төр” жүжиг.

Үндэсний өв соёл, онцлог, найруулга, оролцсон уран бүтээлчид, соёлын судалгаа, үзэгчдийн тоо, олсон ашгаараа энэхүү жүжиг нь Монголын орчин үеийн театрын урлагийн түүхэнд анхдагч болж чадсан. Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” жүжиг Монголын театрын тайзнаа 25 жилийн өмнө (1998 он) найруулагч Ч.Найдандоржийн найруулгаар анх тавигдаж байсан түүхтэй.

Энэ жүжгийг 2022 онд найруулагч Б.Баатар шинэчлэн найруулж, физикл драм хэлбэрээр тавьсан нь олон улсын мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан юм. Үндэсний соёл урлагийн бахархал болж, олон зуун авъяаслаг чадвартай уран бүтээлчийг нэгтгэн, тэдний авъяас билэг, хүч хөдөлмөрөөр хамтран бүтсэн “Тамгагүй төр” жүжиг Лондонгийн West End-н тайзнаа “Монгол хаан” нэрээр амилах гэж байна. Дэлхийд Нъю-Йоркийн Broadway, Лондонгийн West End гэх театрын хоёр ноён оргил байдаг. У.Шекспир, А.Дюмагийн бүтээлүүдээс эхлээд дэлхийн сор болсон бүтээлүүд шигшигдэн тоглогддог ноён оргилийн нэг болох Английн West End-д “Монгол хаан” жүжгийг монгол уран бүтээлчид анх удаа бүрэн баг бүрэлдэхүүнээрээ тоглох гэж байна.

Бөмбөрцгийн олон сая үзэгчдийн мэлмийг баясгаж, Монгол соёлоо дэлхийд сурталчилж тамгална гэдэг нь монголчуудын мөрөөдөл. “Монгол хаан” жүжгийг дэлхийн тайзнаа хамтран тавих олон улсын продюсерууд өнгөрсөн онд манай улсад ирж “Тамгагүй төр” жүжгийг үзэхдээ уг зохиолыг У.Шекспирийн бүтээлтэй адилтган, харьцуулалт хийж, дүгнэлт өгсөн нь Монголын зохиолч, найруулагч, уран бүтээлчдийн хувьд үнэлэхийн аргагүй магтаал юм. Урлаг бол дэлхийн хэл гэдэг. Энэ утгаараа Монгол улс дэлхийд гарах гишгүүр нь урлаг соёл юм. Хүннү рок- Hu хамтлаг, дуурийн дуучид гээд Монгол гэдэг нэрийг дэлхийд дуурсгаж байгаа зүтгэлтнүүд Монголын бахархал мөн билээ. Тэдэн дээр драмын урлагийн шилдгүүд, 100 гаруй мэргэжлийн уран бүтээлчдээс бүрдсэн Монголын баг хамт олон орчин цагийн дэлхийн шилдэг креатив уран бүтээлчидтэй нэгдэн Монголын театрын нэрийг олон улсад дуурсгах анхны алхмаа хийж байна.

Энэ нь Монголын урлаг соёлын салбарт түүхэн үйл явдал агаад дараа дараагийн уран бүтээлчдийг дэлхийд гаргах шинэ жим болох биз ээ. Монголын урлаг соёл, өв заншил, аялал жуучлалын нэрийн хуудас болох “Монгол хаан” жүжгийг дэлхийн үзэгчдэд зориулан англи болон монгол хэлээр толилуулна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Мэдээлэл
12 настай охиныг хөнөөсөн эсэх нь тодорхойгүй байна
8 минутын өмнө • 1м унших
Мэдээлэл
Хүүхдийн мөнгө энэ сарын 19-нд олгогдоно
4 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
“ХҮҮХЭД БҮРТ ЭЭЛТЭЙ” ЗОРИЛТЫГ ДЭВШҮҮЛСЭН 53-Р СУРГУУЛИЙН ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
4 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний цугларалтад оролцов
4 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
"Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах" үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг сонголоо
4 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Улсын Их Хурлаас батлан гаргасан хуулиудыг аудио хэлбэрт шилжүүлж эхэллээ
4 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” эхэллээ
4 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Нийслэлд авлигатай тэмцэх “Таван Ш” ажиллагааг эрчимжүүлж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
4 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
МАН-ын УЗ-ийн хурлаар шинэ томилгоог дэмжжээ
4 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Гадаад валютын нөөц есдүгээр сарын байдлаар дөрвөн тэрбум ам.долларт хүрч, 2022 оны мөн үетэй харьцуулахад 48 хувиар өсжээ
4 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО
4 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Д.Амарбаясгалан: Ногоон автобустай холбоотой тeндeрт би нэг цэг тавьж ч оролцоогүй. Оролцох ч боломж байхгүй
7 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг даргаар томилох улс төрийн шийдвэр гаргаж буйгаа танилцууллаа
7 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Өнөөдөр нүүрс тээврийн С зөвшөөрөлтэй холбоотойгоор Зам тээврийн яаманд шаардлага хүргүүлнэ
11 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
ЭЗБХ: “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
11 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
ТББХ Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ
11 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Цар тахлын үед гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаар хуралдана
11 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар өдөртөө дулаан байна
11 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
ТЦА: Эх хүү хоёрыг мөргөж гэмтээсэн жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан
12 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Химийн гаралтай мансууруулах бодисуудыг хууль бусаар нэвтрүүлэх нь нэмэгджээ
12 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Гачууртаас Шар хадны эцэс хүртэлх зам арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад орно
12 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
8500 орчим гарааш чөлөөллөө
12 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Ногоон байгууламж, барилгын харьцааг 60:40 байлгана
12 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Хотын дарга өвөлжилтийн бэлтгэл ажлаа сайтар хангахыг үүрэг болгов
2023-10-03 • 1м унших
Мэдээлэл
Хөшигийн хөндий-Улаанбаатар чиглэлийн 32.226 км хурдны авто замд хяналт шалгалт хийлээ
2023-10-03 • 1м унших
Мэдээлэл
Орон нутагт орон сууц худалдан авахад олгох ипотекийн зээлийн дээд хэмжээг 150.0 сая төгрөг болгон нэмэгдүүлэв
2023-10-03 • 1м унших
Мэдээлэл
Монголбанк ирэх онд инфляцыг тогтворжуулах бодлогоо үргэлжлүүлнэ
2023-10-03 • 1м унших
Мэдээлэл
Эрдэнэт хотын дахин төлөвлөлтөөр 7000 айлын орон сууц ашиглалтад орно
2023-10-03 • 1м унших
Мэдээлэл
Ахмадуудын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог нэмэгдүүлнэ
2023-10-03 • 1м унших
Шууд
ИРГЭН Б.ОДБАЯР: НЭГ АЯГА КОФЕ АВЧ ХҮРЭХГҮЙ МӨНГӨӨР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ХООЛЛОЖ БАЙГААГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА
2023-10-03 • 1м унших
Бүгдийг үзэх
Мэдээлэл
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Мэдээлэл
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Мэдээлэл
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
СЭДВИЙН МӨРӨӨР: "УБТЗ" ХНН-д бугшсан авлигын сүлжээ
2023-01-18 • 1м унших
Мэдээлэл
YELLOW NEWS: Э.Бат-Үүл МАН-д "доль үсрэв"
2022-11-23 • 1м унших
Мэдээлэл
Өөртэй итгэлтэй хүн: “Уучлаарай, би уудаггүй”
2022-11-23 • 1м унших
Мэдээлэл
Б.АЗЖАРГАЛ: БИ ӨӨРИЙНХӨӨ ХӨРӨНГӨӨР ӨӨРТӨӨ ТОХИРСОН БАЙШИН БАРЬСАН
2023-03-29 • 1м унших
Мэдээлэл
Зуун граммын “бугшсан” хандлагаас залуус татгалзана
2022-11-25 • 1м унших
Мэдээлэл
Найз нь уухгүй ээ, намайг алгасаарай
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
С.Мөнхчулуун: Славаг ОХУ, Сакура, Сүши зэргийг Япон будаа гэж иргэдийг төөрөгдөлд оруулж байна
2022-09-05 • 1м унших
Мэдээлэл
СЕНСААЦ: ХҮНИЙ ЭРХЭД ХАЛДСАН НОЦТОЙ БАРИМТ БАЯРЫН УУР АМЬСГАЛД ДАРАГДААД ӨНГӨРЧ БОЛОХГҮЙ!
2023-02-23 • 1м унших
Контент
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Шууд
Монголын найман иргэн Вьетнамд хулгай хийхээр очсон гэж мэдүүлжээ
2022-06-13 • 1м унших
Мэдээлэл
Жүдо бөхийн тамирчин Ц.Цогтбаатар нарт Гавьяат тамирчин цол хүртээв
2022-11-26 • 1м унших
Мэдээлэл
Б.Мөнгөнзул автомашины эрхийн бичиг гардан авлаа
2022-08-13 • 1м унших
Мэдээлэл
Прокурорын байгууллага авлигын 10 хэргийг шүүхэд шилжүүллээ
2022-07-26 • 1м унших
Мэдээлэл
С.ТУНГАЛАГ: ХОРДСОН 19 ХҮҮХДИЙН АСУУДЛААР АЖЛЫН ХЭСЭГ ШУУРХАЙ ХУРАЛДСАН
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
Зам хаагдаж болзошгүйг анхааруулав
2022-11-19 • 1м унших
Бүгдийг үзэх