Зорчигч тээврийн автобус шатжээ
2023.01.20 •
1м унших
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Зүүн 4 замын автобусны буудал зорчигч тээврийн автобус шатаж байна гэсэн дуудлагыг 1 сарын 19-ний өдрийн 12:26 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Тэнүүн-Огоо” ХХК-ийн “Даевоо Би-Эс-106” загварын зорчигч тээврийн автобусны хөдөлгүүр болон бүхээг шатаж байсныг 20 минут ажиллан унтраажээ.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар