Л.Отгондүү
Л.Отгондүү - Сэтгүүлч
2022-09-05 • 1м унших

“Эрдэмтэй хүн даруу Их мөрөн дөлгөөн” гэх зүйр цэцэн үг зүгээр ч нэг ойлголт биш аж. Тогтуун дөлгөөн харцтай, үг бүр нь үнэн агаад сэтгэлийн угаас урсах энэ залууг Ө.Цэрэнтогтох гэдэг.

Тэрбээр хүмүүст номын үр өгөөжийг хүртэхэд онцгой хувь нэмэр оруулдаг нэгэн. Өөрөөр хэлбэл номын цагаан буянг түгээн дэлгэрүүлэгч юм.

Ихэвчлэн тэтгэвэртээ гарсан буурлууд хуучин номны бизнес хийж зогсдогийг мэдэх надад дөнгөж хорь гарч яваа болов уу гэмээр залуу хуучин ном арчилж, арвижуулж, номын хорхойтнуудын хөтөч болж суугааг хараад их л сонирхолтой санагдаж байлаа. Тэрээр бага наснаасаа ном зарж эхэлсэн бөгөөд их сургуулийн завгүй оюутан болсон ч ном зарах ажлаа зогсоогоогүй гэдэг.

Түүний ном зардаг цэг буюу номын мухлаг нь бидний хэлж заншсанаар Багшийн дээдийн хуучин ном зардаг хэсэгт байрладаг. “Номын дэлгүүрт муухай энергитэй, буруу бодол, үйлдэлтэй хүн орж ирдэггүй. Би дандаа эерэг хүмүүсээр хүрээлүүлж байдаг” хэмээн яриагаа эхлэх Цэрэнтогтох. Түүний амьдралыг үзэх үзэл, философи, дотоод ертөнц тэр чигээрээ ном аж.

Бийрэн бичиг болон зураг зурах сонирхолтой эл залуу хүмүүст ном борлуулахаас гадна худалдан авалт хийдэг. Хэвлэгдсэн он болон эдэлгээнээс нь хамаараад үнэ тохирч худалдан авдаг. Харин хичээлийн сурах бичиг жил болгон шинэчлэгддэг болохоор төдийлөн авдаггүй байна. Хуучин номны бизнес гээд л хар ухаанаар бодоход айхавтар ашиг олоод байх нь юу л бол. Үүнийг ч тэрбээр үгүйсгэсэнгүй. Ашиг харж ном зарахаасаа илүү өөрөө энэ ажилдаа дур сонирхолтой, үүнээсээ алхам тутамдаа аз жаргалыг мэдэрч байдаг гэх.

Дэлгүүрээсээ удаан хугацаагаар хол байх дургүй Цэрэнтогтох Төрийн бус байгууллага байгуулж хүмүүсийг үнэ төлбөргүй ном унших боломжийг бүрдүүлэх мөрөөдөлтэй. 23 дахь намартайгаа золгож буй цэл залуухан залуу ийм гэгээлэг мөрөөдлийг өвөртлөн аж төрж байгаа нь юутай сайхан. Өнөөдрийн нийгэм, ард түмний бодит дүр төрх дан ганц хүнсний дэлгүүрээс хагас кг мах, хүнсний ногоо зээлээр худалдаж авч буйгаас харагдахгүй. Олон зүйлээс ард түмний аж амьдрал, өнгө төрхийг тодорхойлж болно. Тухайлбал, Цэрэнтогтохын дэлгүүрт орж ирэх үйлчлүүлэгчдээс цөөнгүй нь “хэрхэн хурдан баяжиж, мөнгөтэй болох вэ” гэх утгатай ном эрж сурдаг байна.

-“Ерөнхийлөгч асан Н.Багабанди “Титэм үг” хэмээх дөрвөн боть гэгээрсэн ном бичсэн атал бичсэн ном шигээ зөв үйлдэл яагаад хийхгүй байгаа юм бол-

Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа дор сийрүүлье.

-Үнэ төлбөргүй ном уншуулдаг газрыг шоу цэнгээний газар шиг нэмэгдүүлдэг тогтолцоог бий болгох хэрэгтэй гэж ярьж байна. Зөв шүү?

-Ном унших боломжтой газраас илүүтэйгээр баар цэнгээний газар болон компьютер тоглоомын газрууд шинээр нээгдэх нь түгээмэл. Тэгэх тусам залуучуудын сурах, хөгжих нүдийг хааж, хийж бүтээх үйлийг нь сатааруулж байдаг гэж би хувьдаа үздэг.

Иймээс төр засгаас үнэгүй ном уншлагын газрыг нээх зохицуулалтыг хийх хэрэгтэй гэж боддог. Залуу хүн гэлтгүй хүн болгон түүхээ хүндэлдэг, оюуны эрэл хайгуул хийдэг байвал манай улс өргөжин дэвжинэ. Улс хөгжихийн үндэс нь оюунлаг, өөрийгөө ялж чадсан хүмүүс байдаг. Ядаж л ном бичдэг хүмүүс нь өөрсдөө зөв баймаар байна. Бусдыг соён гэгээрүүлэх үйлсийг ганцхан ном бичихээр хязгаарлах биш бодитоор илүү бодлогын зүйлс хиймээр санагддаг.

Тухайлал, Ерөнхийлөгч асан Н.Багабанди “Титэм үг” хэмээх дөрвөн боть гэгээрсэн ном бичсэн. Тийм атлаа бичсэн ном шигээ зөв үйлдэл яагаад хийхгүй байгаа юм бол гэж гайхдаг. Чухам гэгээрсэн лам нараар жишээ авъя л даа. Хамаг амьтны тусын тулд гэдэг атлаа талийгаачдын хойдхыг уншихдаа хүртэл мөнгөөр уншдаг. Уншдаг засал ном нь бүгд тус тусдаа үнийн тарифтай.

-Магадгүй Боловсролын яам бодлогын түвшинд таны хэлээд буйг анхаараад явчихвал болоод явчих юм биш үү. Мөрөөдөл чинь ч хурдан биелэх нь?

-Хэн нэгэнд тусалсан хүүхдийг биш зөвхөн тэмцээн, уралдаанд амжилт гаргасан хүүхдийг урамшуулдаг боловсролын системтэй юу ч ярих вэ дээ. Дан ганц олимпиад, тэмцээн уралдаанд оролцсон хүүхдүүдийг шагнаж урамшуулах нь “амжилт гаргавал л шагнадаг” гэсэн ойлголтыг хүүхдүүдэд багаас нь суулгаж байдаг. Ингээд хүүхэд ганцаараа мундаг байх гээд “аминчхан сэтгэлгээ”-тэй болдог.

Эсрэгээрээ хичээлийн хоцрогдолтой найздаа ойлгохгүй зүйлийг нь тайлбарлаж өгөх, сурсан мэдсэн шинэ зүйлээ зааж зөвлөх зэрэг хүнлэг үйл хийсэн хүүхдийг урамшуулж, алдаршуулдаг байвал хүүхдүүд багаасаа хүнд туслахын сайхныг мэдэрч өснө. Ийм ирээдүй гэрэлтэй нийгмийг л бүтээнэ. Боловсролын системд хүмүүжил олгох талын хичээлүүд, ном унших дадлыг олгох чиглэлийн үйл ажиллагаа дутмаг байна уу гэж хардаг.

Ө.Цэрэнтогтох хүмүүсийн төдийлөн хөндөж ярьдаггүй бүх сэдвээр чөлөөтэй ярина. Харамсалтай нь яриад суух цаг зав хомсхон юм билээ.

Ард иргэд зөв сэтгэлээр нэгдэх нь чухал болоод байна. Залуучууд улс орныхоо эзэн болох цаг нь болсон” гэх түүний ирээдүйн төлөөх санаашрал, гал цогтой зоригтой үгээр эл сурвалжилгаа ийн өндөрлөе.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 4 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 10 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Мэдээлэл
Ажлаа хангалтгүй хийдэг 1111 төвийг татан буулгая
2023-05-25 • 1м унших
Мэдээлэл
Баян-Өлгий аймаг руу хоёр талдаа 800 мянган төгрөгөөр ниснэ
2023-05-24 • 1м унших
Мэдээлэл
"Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ
2023-05-24 • 1м унших
Мэдээлэл
"Изинис Эйрвэйз" ХХК-ийн 130 орчим ажилчдынхаа цалинг өгч чадахгүй 4 сар болжээ
2023-05-24 • 1м унших
Мэдээлэл
Хүчтэй салхи, шуурганы улмаас орон гэргүй болсон иргэдэд улсын нөөцөөс гэр, хүнсний багц олгоно
2023-05-24 • 1м унших
Ярилцлага
Х.БАЯСГАЛАН: Хорих ангид ял эдэлж байсан хүмүүжигч эхнэрийн хамт нас барсан байдалтай байсан
2023-05-24 • 1м унших
Мэдээлэл
МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн албан тушаалд санаархсан Г.Ганзориг гэж хэн бэ?
2023-05-23 • 1м унших
Мэдээлэл
ГОВЬСҮМБЭР: Хоригдол эргэлтээр ирсэн эхнэрээ хөнөөсөн хэрэг гарчээ
2023-05-23 • 1м унших
Мэдээлэл
Б.Сэргэлэнбаатар МЗХ-г нутгийн зөвлөл болгож сонгуулийн төсөв босгосон гэв үү
2023-05-22 • 1м унших
Мэдээлэл
Кофегоо хэтрүүлэн бие нь огцом муудсан асуудал гаржээ
2023-05-12 • 1м унших
Мэдээлэл
Jet Sharing Mongolia ХХК түрээсийн скүүтертэй боллоо
2023-05-12 • 1м унших
Мэдээлэл
Туршлагатай мэргэжлийн эмч нараа шүдний явуулын эмчилгээний ажилд оролцуулжээ
2023-05-12 • 1м унших
Мэдээлэл
Загвар өмсөгч Энхболд буюу Индиго. Ийм улс яг хөгжих үү?
2023-05-12 • 1м унших
Мэдээлэл
Иргэний пост: Хүн чанаргүй Элчин сайд Солонгост суугаа Монголоор л дуусаасай
2023-05-12 • 1м унших
Мэдээлэл
Сургуулийн ой тэмдэглэх нэрээр сурагчдаас 100 мянга, багш ажилчдаас 300 мянган төгрөгийг хурааж эхэлжээ
2023-05-11 • 1м унших
Мэдээлэл
Монгол цэргийн нэгдсэн холбооны дэргэдэх “Генералуудын гэргий” клубээс 260 гаруй ном хандивлалаа
2023-05-11 • 1м унших
Мэдээлэл
Буянт- Ухаа нисэх буудалд ОБЕГ-ийн нисдэг тэрэг осолджээ
2023-05-10 • 1м унших
Мэдээлэл
БУЯНТ- УХАА НИСЭХ БУУДАЛД ОБЕГ-ИЙН НИСДЭГ ТЭРЭГ ОСОЛДЖЭЭ
2023-05-10 • 1м унших
Мэдээлэл
Ой хээрийн түймрээс сэргийлцгээе
2023-05-10 • 1м унших
Мэдээлэл
Цахилгаан шатаж гацсан хоёр иргэний амь насыг аварчээ
2023-05-10 • 1м унших
Мэдээлэл
Автозамын ослоор нэг иргэн амь насаа алджээ
2023-05-09 • 1м унших
Мэдээлэл
Увс аймагт гарсан ой хээрийн түймрийг унтраажээ
2023-05-09 • 1м унших
Мэдээлэл
Хонь хариулахаар явсан 13 настай охины амийг нь хөнөөсөн хэргийг 5 жилийн дараа илрүүлжээ
2023-05-05 • 1м унших
Мэдээлэл
Цахим бугуйвчинд ирж байгаа анхааруулга мессежийг зөрчил гэж андуурч байгаа нь буруу ойлголт юм
2023-05-05 • 1м унших
Мэдээлэл
14-р сургуулийн хажууд байрлах ШУНХЛАЙ ШТС-тай холбоотой санал гомдлын дагуу газар дээр нь ажиллалаа
2023-05-05 • 1м унших
Мэдээлэл
Дархан-Уул аймагт электрон тамхи худалдаалахыг хоригложээ
2023-05-05 • 1м унших
Мэдээлэл
Иргэний пост: Сэрэмжлүүлэг: Шүдээ угааж байсан хүү сойзоо хацартаа зоожээ
2023-05-05 • 1м унших
Мэдээлэл
Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор эмнэлгийн удирдлагуудтай уулзлаа
2023-05-03 • 1м унших
Мэдээлэл
Гүег хаана байна. Тэнд ажил өрнөж, асуудал шийдвэрлэгдэнэ
2023-05-02 • 1м унших
Мэдээлэл
"Миний эхнэр, миний хадам ээж" уран зураг
1 Сарын өмнө • 1м унших
Бүгдийг үзэх
Мэдээлэл
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Мэдээлэл
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Мэдээлэл
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
СЭДВИЙН МӨРӨӨР: "УБТЗ" ХНН-д бугшсан авлигын сүлжээ
2023-01-18 • 1м унших
Мэдээлэл
YELLOW NEWS: Э.Бат-Үүл МАН-д "доль үсрэв"
2022-11-23 • 1м унших
Мэдээлэл
Өөртэй итгэлтэй хүн: “Уучлаарай, би уудаггүй”
2022-11-23 • 1м унших
Мэдээлэл
Б.АЗЖАРГАЛ: БИ ӨӨРИЙНХӨӨ ХӨРӨНГӨӨР ӨӨРТӨӨ ТОХИРСОН БАЙШИН БАРЬСАН
2023-03-29 • 1м унших
Мэдээлэл
Зуун граммын “бугшсан” хандлагаас залуус татгалзана
2022-11-25 • 1м унших
Мэдээлэл
Найз нь уухгүй ээ, намайг алгасаарай
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
С.Мөнхчулуун: Славаг ОХУ, Сакура, Сүши зэргийг Япон будаа гэж иргэдийг төөрөгдөлд оруулж байна
2022-09-05 • 1м унших
Мэдээлэл
СЕНСААЦ: ХҮНИЙ ЭРХЭД ХАЛДСАН НОЦТОЙ БАРИМТ БАЯРЫН УУР АМЬСГАЛД ДАРАГДААД ӨНГӨРЧ БОЛОХГҮЙ!
2023-02-23 • 1м унших
Шууд
Монголын найман иргэн Вьетнамд хулгай хийхээр очсон гэж мэдүүлжээ
2022-06-13 • 1м унших
Мэдээлэл
Жүдо бөхийн тамирчин Ц.Цогтбаатар нарт Гавьяат тамирчин цол хүртээв
2022-11-26 • 1м унших
Мэдээлэл
Б.Мөнгөнзул автомашины эрхийн бичиг гардан авлаа
2022-08-13 • 1м унших
Мэдээлэл
Прокурорын байгууллага авлигын 10 хэргийг шүүхэд шилжүүллээ
2022-07-26 • 1м унших
Мэдээлэл
С.ТУНГАЛАГ: ХОРДСОН 19 ХҮҮХДИЙН АСУУДЛААР АЖЛЫН ХЭСЭГ ШУУРХАЙ ХУРАЛДСАН
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
Зам хаагдаж болзошгүйг анхааруулав
2022-11-19 • 1м унших
Мэдээлэл
П.Сайнзориг: Хошин шогийнхонд элдэв шагнал, гавьяатын тэмдэг зүүж өгдгөө одоо БОЛЬ
2022-10-18 • 1м унших
Бүгдийг үзэх