Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагаас бусад хэрэгцээнд түүхий нүүрсний хэрэглээг хориглосон.
Гэвч Хонхор, Эмээлт товчоогоор энэ оны 10 сараас хойш 74.1 тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэн Улаанбаатар хот уруу нэвтрүүлэхийг гэж байсныг НМХГ илрүүлсэн байна. Хурааж авсан түүхий нүүрсийг Амгалан дулааны станцид хүлээлгэн өгч холбогдох зургаан иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулжээ.
Энэ мэтээр 2020 онд нийт 409 тонн түүхий нүүрс хураан авсан байна.
Мөн Засгийн газраас шахмал түлшний үнийг бууруулах шийдвэр гарсантай холбогдуулан 2020 оны арванхоёрдугаар сарын 03-ны өдрөөс Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын орох, гарах хоёр чиглэлд хяналт тавьж эхэлсэн.
Тэгвэл энэ сарын гуравнаас хойш шалган нэвтрүүлэх товчоодоор хөдөө орон нутаг руу 585 шуудай буюу 23 тонн сайжруулсан шахмал түлш тээвэрлэх гэж байсныг холбогдох албаныхан илрүүлж таслан зогсоосон байна.