Энэ долоо хоногт тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 815 дуудлага мэдээлэл иржээ. Мөн зам тээврийн ослын шинжтэй 662 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Харин энэ долоо хоногт хөдөө орон нутгийн замд нэг иргэн амь насаа алдсан харамсалтай мэдээлэл байна.
Дундговь аймгийн Өлзийт сум 2-р багийн нутаг дэвсгэр өчигдөр буюу аранхоёрдугаар сарын 24-ны шөнийн 00:45 цагийн орчим шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 46 настай, эрэгтэй “М” амь нас хохирчээ.
Тус хэргийг Цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна.