Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 24-ний өдөр 11 цагийн орчимд Баянбүрдийн тойргийн зүүн талд Lexus RX маркийн QR код зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслийг 40 орчим насны эрэгтэй жолоодон явж байжээ. Жолооч цагдаагийн алба хаагчид шалгуулаад цааш хөдөлж яваад зорчих хэсгийн замын брожур мөргөжээ.
Тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан цагдаа гүйж очиход жолоочийн бие муудаж, таталт өгсөн байдалтай байжээ. Иймд алба хаагч нөхцөл байдлын талаар мэдээллийг хэлтсийн дарга Д.Ганболдод өгсөн байна.
Ингээд хэлтсийн дарга Д.Ганболд жолооч Г.Баярхүү нар ойр байсан учир тухайн газарт очиж үүрэг гүйцэтгэж байсан Б.Эрхэмбаяраар хувийн тээврийн хэрэгслийг нь жолоодуулж албаны автомашинаар урд талд гуферлэж осолд орсон жолоочийг өөрийн хяналтанд байдаг Баянзүрх дүүрэгт байрлах хувийн эмнэлэг рүү хүргэн өгч, ар гэртэй нь утсаар холбогдож тусалсан байна.
Эмнэлэг руу явж байх үедээ эмчээс утсаар зөвлөгөө өгч байсан хэдий ч тухайн иргэн хариу хэлж чадахгүй тал бие нь мэдээгүй ярьж чадахгүй байсан байна.
Харин осолд орсон жолоочийн хувьд өмнө нь бүтэн харвалт өгч байсан бөгөөд эмчийн хяналтанд байдаг байжээ.
Өндөржүүлсэн бэлэн байдлын үүрэг гүйцэтгэн ажиллаж байхдаа эрдэнэт хүний амь насыг аварсан Тээврийн цагдаагийн албаны Чингэлтэй дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Ганболд, цагдаагийн ахлагч Г.Баярхүү болон ахлах дэслэгч Б.Эрхэмбаяр нартаа ажлын амжилт хүсье.