Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт толгой хэсэгтээ чулуугаар цохиулж гэмтсэн хүн хүргэгдэн ирсэн талаарх мэдээлэл 2020.12.24-ний орой 21:01 минутад цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Хэргийг шалгахад Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нэгдүгээр баг ... тоотод оршин суух 18 настай эрэгтэй Э нь толгойн ар хэсэгт тус багийн ... тоотод оршин суух хаягтай 21 настай эрэгтэй М-ээр чулуугаар нэг удаа цохиулж тус эмнэлэгт ухаангүй байдалтай эмчлэгдэж байгаа хэргийг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлэн Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна.