Ховд аймгийн Үенч сумын Хилийн цэргийн .... дугаар ангид алба хааж байсан байлдагч оргосон тухай мэдээлэл 12-р сарын 24-ний 20:35 минутад авч цагдаагийн байгууллагад иржээ.
Тус цэргийн ангийн хугацаат цэргийн алба хаагч, Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат 19 настай эрэгтэй Д нь Toyota Prius-10 маркийн автомашиныг жолоодон оргожээ.
Оргосон цэргийг өнгөрсөн шөнийн /2020.12.25/ 02:55 минутад Ховд аймгийн Цэцэг сумын төв рүү орох гэж байсныг илрүүлэн саатуулсан байна. Хэргийг Ховд аймаг дахь цагдаагийн газрын Булган сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байна.