ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.
Хэвлэлийн хурлаар Арванхоёрдугаар сарын 20-нд улсын хэмжээнд 11800 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс зургаан хүний сорьцод халдвар илэрсэн гэх мэдээллийг өгсөн. Энэ нь өмнөх өдөр бүртгэгдсэн халдварын тохиолдлоос дөчин есөөр багассан таатай тоон мэдээлэл юм.
Түүнчлэн Монгол Улсад халдварын анхны тохиолдол батлагдсанаас хойш тоон үзүүлэлт 1069д хүрээд байгаа билээ. Гэвч үүний 53.6 хувь буюу 584 хүн эдгэрсэн сайхан мэдээ бидэнд байна.
Харин өнөөдрийн хувьд 43 хүн эдгэрч эмнэлэгээс гарсан талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.