ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.
А.Амбасэлмаа: Арванхоёрдугаар сарын 20-нд улсын хэмжээнд 11800 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс зургаан хүний сорьцод халдвар илэрлээ.
Эдгээрээс таван тохиолдол нь БЗД ийн голомтоос гарсан. Халдвар авсан хүмүүсийн хоёр нь сахиур. Үүнээс гадна тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр өвчтөн мөн гэр бүлийн хавьтлын нэг хүний шинжилгээгээр коронавирус илэрлээ. Ингээд тус голомтоос гарсан халдварын тоо 121 болоод байна.
Харин Токио-Улаанбаатарын нислэгээр арванхоёрдугаар сарын 22нд ирсэн нэг иргэний давтан шинжилгээгээр халдвар илэрч Монгол улсад батлагдсан халдварын нийт тохиолдол 1069 болсон гэлээ.
Мөн БЗД-ийн нэгдсэн эмнэлэгийн голомтоос халдвар авсан 16 эмч эмнэлэгийн ажилтан, 24 сахиур байгаа гэдгийг ХӨСҮТ-ээс мэдээллээ.