ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.
А.Амбасэлмаа: Арванхоёрдугаар сарын 21-нд улсын хэмжээнд 12357 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 13 хүний сорьцод халдвар илэрлээ. Эдгээр тохиолдлууд нь БЗД ийн голомтоос гарсан. Ингээд тус голомтоос гарсан халдварын тоо 75 болоод байна.
БЗД-ийн голомтоос халдвар авсан хүмүүсийн хоёр нь тус эмнэлэгийн эмч. Мөн хоёр сахиур, хэвтэн эмчлүүлж байсан дөрвөн хүн болон гэр бүлийн ойрын хавьтал болсон хүмүүс халдвар авсан гэлээ.
Ингээд Монгол улсад батлагдсан халдварын нийт тохиолдол 1006 боллоо.