Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр сэтгүүлчдийн зүгээс УОК-оос тусгаарлах байрны хүрэлцээний талаар тодрууллаа.
Шадар сайд хэлэхдээ: Бид халдварын нөхцөл байдал сайжирч цурмандаа орлоо гэж үзэн Франкурт-Улаанбаатарын чиглэлд дөрвөн удаагийн нислэгийг үйлдсэн. Тус нислэгүүдээр 500 гаруй хүн эх орондоо ирсэн. Тэдгээрээс долоон хүнд халдвар илрээд байгаа.
Бидэнд 100 гаруй тусгаарлах байр байгаа. Одоогоор тусгаарлах байрны хувьд асуудалтай буюу хүрэлцээ муутай байна.
Мөн БЗД-ийн халдварын тохиолдол нэмэгдэж хавьтлын олноороо нэмэгдэж байна. Тиймээс бид халдварын хавьтал бүрийг тусгаарлах шаардлага учраас гаднаас иргэдээ татах боломжгүй болсон.
Үүний хүрээнд арванхоёрдугаар сарын 25 ны Сөүл-Улаанбаатар нислэгийг цуцалсан гэлээ.