Я.Содбаатар: Өнөөдөр 12 цагаас УОК хуралдаж хатуу хөл хорио тогтоох саналыг Засгийн газарт хүргүүлсэн. Дээрх асуудлаар Засгийн газар хэлэлцэж хатуу хол хориог хэсэгчилсэн байдлаар 14 хоногоор хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэлээ.
Учир нь БЗД-ийн голомтын халдвар эрс нэмэгдэж байна. Тиймээс халдварын тархалтыг хумих хэрэгтэй гэсэн үүднээс энэхүү шийдвэрийг гаргалаа.
Мөн иргэд хайртай дотны хүмүүсээ эрсдэлд оруулахгүй байхын тулд гадуур гарахгүй байхыг анхааруулж байна гэлээ.