Өнгөрсөн амралтын өдрүүдэд Цагдаагийн байгууллагат нийт 3754 дуудлага мэдээлэл иржээ. Үүнээс гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 368 ирсэн байна.
Уг нь хөл хорио тогтоож архи согтууруулах ундааны хэрэглээг хязгаарласантай зэрэгцэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх нь эрс багасаад байсан билээ.
Гэвч өнгөрсөн долоо хоногоос өндөржүүлсэн бэлэн байдлыг зэрэгт шилжиж бага градустай согтууруулах ундааг зарж эхэлсэнтэй холбоотойгоор архидан согтуурах иргэдийн тоо гурав дахин. Гэр бүлийн хүчирхийллийн мөн адил тоогоор өссөөр байна.
Харин амралтын хоёр өдрүүдэд эрүүлжүүлэх байранд 560 хүн саатуулагджээ.