Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь багийн нутагт байх таван давхар орон сууцны дээвэр 14 настай эмэгтэй хүүхэд үсэрч амиа хорлохыг завдсан хэрэг өчигдөр 13:00 цагийн орчим гарчээ.
Азаар охиныг үсрэх гэж байх үед тухайн орон сууцны ойролцоо явж байсан иргэн тус аймгийн Онцгой байдлын албанд дуудлага өгсөн байна.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид таван минутын дараа очиж, охиныг эсэн мэнд буулгаж, Цагдаагийн газрын эргүүлийн цагдаад хүлээлгэн өгсөн байна.
Иймд эцэг эхчүүдийг хүүхдэдээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлэхийг анхааруулж байна.