ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.
А.Амбасэлмаа: Арванхоёрдугаар сарын 20-нд улсын хэмжээнд 5961 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 32 хүний сорьцод халдвар илэрлээ.
Улаанбаатар хот 31 хүнд коронвирусийн халдвар илрээд байна. Эдгээр тохиолдлууд нь БЗД-ийн голомтоос гарсан. Ингээд тус голомтоос гарсан халдварын тоо 62 боллоо.
Мөн тус голомтоос халдвар авсан иргэдийг оршин суудаг газраар нь авч үзвэл Баянзүрх, Баянгол, Хан-Уул Багануур, Чингэлтэй, Налайх гэсэн зургаан дүүрэгт байрлалтай. Иймээс иргэдийг халдар хамгааллын дэглэмээ чанд сахихыг анхааруулж байна гэлээ.
Харин Франкурт-Улаанбаатарын нислэгээр арванхоёрдугаар сарын 19нд ирсэн нэг иргэнээс халдвар илэрсэн байна.
Ингээд Монгол улсад батлагдсан нийт тохиолдол 993 боллоо.
.