Юнивишн хэрэглэдэг айл өрхүүд, албан байгууллагаас хамгийн их ирдэг гомдол бол автомат сунгалт юм. Тодруулбал энэ сарын хэрэглээгээ зогсоосон эсвэл үйлчилгээгээ цуцлах хүсэлт өгсөн ч төлбөрөө төлж барагдуулаад үйлчилгээгээ хаалгаагүй бол дараагийн сарын төлбөр шууд нэмэгдэж гардаг. Үүнд хэрэглэгч үйлчилгээ аваахгүй байх эсэх нь огт хамааралгүй байсан.
Тэгвэл ШӨХТГ-аас иргэдээс ирсэн гомдлын дагуу Юнивишнд хандаж, хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхээр болжээ. Үүний дунд автоматаар сунгалт хийдгийг болиулах асуудал багтсан байна. Аль болох хурдан энэ асуудлыг шийдвэрлэхээ ч мэдэгдсэн байгаа юм.