Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “ИЗИС руу явах зам дагуу гэдсэндээ хутгалуулсан хүн байна” гэсэн мэдээлэл 12-р сарын 19-ний 15:16 цагт цагдаагийн байгууллагад иржээ.
Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат 49 настай, эрэгтэй Е-г зүс таних Дундговь аймгийн Луус сумын харьяат 47 настай, эрэгтэй Б-тэй согтуурсан үедээ маргалдан хэвлий болон зүүн гуяны урд хэсэгт хоёр удаа хутгалж зугтаасныг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ.
Хэргийг БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.
Хохирогч Е нь яаралтай хагалгаанд орсон бөгөөд ухаангүй эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлэгдэж байгаа.