Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2-р багийн өндөр настан Б.Түдэвийн гэрт нь 2020 оны арванхоёрдугаар 08-ны шөнө гал түймэр гарч байжээ.
Тухайн үед сумын Эрүүл мэндийн төвийн жолооч Ц.Одхүү дуудлагаар ажил үүргээ гүйцэтгэж яваад гал гарч байгааг харсан байна.
Ингээд жолооч шатаж байсан байшингаас өндөр настай хоёр буурай, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг эсэн мэнд гаргаж амжжээ.
Гэрт нь гал түймэр гарсан иргэдэд сумаас дэмжлэг тусламж үзүүлэхээр ажиллаж байгаа аж.