Хамгийн сүүлд арваннэгдүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд зөрчлийн тоон мэдээг өмнөх долоо хоногоос 11 хувиар өсчээ.
Дээрх хугацаанд бүртгэгдсэн 4330 зөрчлийн хэргийн 42,9 хувь нь Нийслэлд гарсан бол орон нутагт гарах зөрчлийн тоо нэмэгдэж, нийт зөрчлийн 57,1 хувь болж өссөн байна.
Мөн нийслэлд үйлдэгдсэн зөрчлийн хэрэг өмнөх долоо хоногоос 6,2 хувиар буурсан бол орон нутагт 28,9 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.
Зөрчлийн хэргийг шалгасан субъектээр нь ангилж үзвэл цагдаагийн байгууллага 95,87 хувийг, мэргэжлийн хяналт 0,99 хувийг, онцгой байдал 0,39 хувийг, бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд 2,75 хувийг тус тус шалган шийдвэрлэжээ.
Өнгөрсөн долоо хоногт Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 1,2 дахин, танхайрах зөрчил 84,6 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 39,2 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр хувьтай байгаа бол олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил хамгийн их хувиар буюу 77,9 хувиар буурсан байна.
Түүнчлэн архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил, тэр дундаа гар дээрээс согтууруулах ундаа худалдсан зөрчил Нийслэлд хамгийн их буюу 63 удаа гарсан ба Баянзүрх, Хан-Уул дүүрэгт дийлэнх хувь нь бүртгэгджээ.
Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил Нийслэлд 1,1 дахин нэмэгдэж, орон нутагт 1 дахин буурсан дүнтэй байгаагаас Баянзүрх, Хан-Уул, Баянгол дүүргүүдэд хамгийн их гарсан байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн 36,6 хувь нь Нийслэлд, 65,3 хувь нь орон нутагт үйлдэгдсэн бол Хөвсгөл аймагт хамгийн их буюу 233, Увсад 197, Ховдод 178, Дорноговьд 175 тус тус үйлдэгдсэн байна.
Мөн Танхайрах нийт зөрчлийн 29,2 хувь нь Нийслэлд, 70,8 хувь нь орон нутагт үйлдэгдсэнээс Завхан, Ховд аймгуудад хамгийн их гарсан байна.