Бүх нийтийн хөл хорио тогтоосон энэ үед өрхийн орлого буурч, зорилтот бүлгийн иргэд хүнс, тэжээлийн дутагдалд орох эрсдэл үүссэн билээ. Иймд хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, хагас, бүтэн өнчин хүүхэд, өрх толгойлсон эмэгтэйчүүд зэрэг орлого нь зогссон иргэдэд хүнсний тусламж үзүүлэхээр болсон.
Тэгвэл Хан-Уул дүүргийн Онцгой комисс, Улаан загалмайн хороо хамтран нийт 3392 өрхийн 13000 гаруй иргэнд хүнсний багц, түлшний тусламжийг үзүүлжээ.
Мөн тус дүүргийн Улаан загалмайн хорооноос өндөр эрсдэлтэй 400 өрхийн 2135 иргэнд хүнсний багцийн тусламж үзүүлсэн байна.