Ирэх даваа гарагаас бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжихээр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас шийдвэрлэлээ. Тус шийдвэртэй холбогдуулан зарим газрын үйл ажиллагаа нээж байгаа бөгөөд энэ удаа нээгдэх газарт үсчин багтаагүй байна.
Засгийн газраас тодруулахад үсчинг арванхоёрдугаар сарын 25-наас нээхээр төлөвлөж байгаа. Мөн амралт, буудал, фитнесс, саун зэрэг газруудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээнэ гэлээ.