Улсын онцгой комиссын 2020.12.05-ны өдрийн шийдвэрийн дагуу Архангай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Сэлэнгэ, Өмнөговь аймаг руу зорчих хөдөлгөөнийг нээлээ.
Дээрх аймгууд руу нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ өнөөдрөөс /2020.12.07/ дараах цагийн хуваарийн дагуу үйлчлэх юм байна.
- Архангай 08:00 цагт Драгон төвөөс
- Говь-Сүмбэр 14:00 цагт Тэнгэр төвөөс
- Дархан-Уул 18:00 цагт Драгон төвөөс
- Дорноговь 14:00 цагт Тэнгэр төвөөс
- Орхон 16:00 цагт Тэнгэр төвөөс
- Сэлэнгэ 18:00 цагт Драгон төвөөс
- Өмнөговь 10:00 цагт Лавай төвөөс
Тээврийн хэрэгсэл 40 зорчигчтой болсон тохиолдолд дээрх аймгууд руу явахаар зохицуулжээ. Шаардлагатай мэдээллийг 1900-1234 дугаарын утаснаас лавлаж боломжтой юм байна.