ХОНЬ
Энэ ордны эрэгтэйчүүдийг өөртөө итгэх итгэл, эрэлхэг зоригоор шагнажээ. Тэд өөртөө хайртай бөгөөд хайр сэтгэлийн адал явдлыг илэрхийлж, шинэ сонин байрлал сонирхдог тул эмэгтэй минь та өөрийгөө сексийн янз бүрийн туршилтанд бэлэн байлгах хэрэгтэй. Аливаад манлайлагч байх эрмэлзэлтэй түүнийг бүдэг гэрэл зөөлөн хөгжим амархан өдөөдөг. Дурлал сексийн хурц мэдрэмж биш харин түшигтэй хань хайж байгаа бүсгүй та түүнээс холхон байвал зохино. Хонины ордны эрчүүд л хайртай хүн рүүгээ хэдэн цагт ч хамаагүй залгаж бас хаана ч хамаагүй болзоонд урьд мэдэх хүмүүс. Тус ордныхон жинхэнэ хайраа олтол хэдэн ч хүнтэй зэрэг явалдаж чадах бөгөөд харин хайртайгаа учирвал нэг хүнийг чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг улс. Хонины эрчүүд хартай. Эхнэр нь өөр эрэгтэйн зүг харж байгааг мэдэх л юм бол дуусаа гэсэн үг. Энэ нь олон эмэгтэйчүүдэд хэцүү мэт боловч нөхөр тань хуримын ойн өдөр болон бусад баярт өдрүүдийг хэзээ ч марталгүй тэмдэглэдэг. Тэд гэрийн эзэн бол би, бүхнийг мэдэж байх ёстой гэсэн байдлаар ханддаг. Тиймээс ч ухаалаг мөртлөө сайн гэрийн эзэгтэйг сонгоно.
ҮХЭР
Үхрийн ордны эрчүүд залхуу, гэнэтийн өөрчлөлтөнд дургүй, өөртөө хангалуун хүмүүс байдаг. Түүнээс гадна тэд маш зөрүүд ихэнх үед уурладаггүй тайван байдаг ч гэсэн нэг уурлавал таарсан бүхнээ устгаж мэдэхээр хүн тул ийм үед нь холхон байхыг зөвлөе. Тус ордныхон тэгтэлээ хүнд дурлана гэж байхгүй ч гэсэн хэрвээ хэн нэгнийг өөртөө тохироно гэж үзвэл эцэсээ хүртэл явахаас ч буцахгүй улс. Сексийн хувьд түүнийг ядраана гэж байхгүй харин ч амраадаг. Тэд сексийн чадавхидаа сэтгэл хангалуун явдаг хүмүүс. Харин аз болоход тэд эмэгтэй хүнийг хүсэл хангах хэрэгсэл биш хүн гэдгээр нь хүлээж авдаг сайн талтай. Эхнэртээ од сар амлахгүй ч гэсэн санхүүгийн хувьд найдвартай нэгэн. Та үхрийн ордны ханьтай болсон бол нөхрөө сайн амраах хэрэгтэй гэдгийг ойлгох нь чухал. Учир нь тэд их ажилладаг. Тэднийг энхрийлэл, эелдэг үг тайвшруулдаг. Гэр орондоо дуртай, байгальд амрах, аялан зугаалах сонирхолтой эрүүл чийрэг биетэй. Хайртай хүнээ аз жаргалтай байлгахын тулд бүхнээ зориулдаг түүний эмэгтэй болсон та улам залуужиж, нөмөр түшигтэй байдалд амьдрах болно. Харин сул тал нь нэг л үгүй гэж хэлсэн бол гүйцээ яаж ч хичээгээд хариултыг нь өөрчилж чадахгүй. Мөн хувийн эрх чөлөөнд дуртай, аливааг өөрөө л мэдэж хийдэг.
ИХЭР
Ихэрийн ордныхон хоёрдмол шинж чанартай хүмүүс байдаг. Сэтгэл тавгүй үедээ алдаа хийх нь их. Тэд төрөлхийн олон талын сонирхолтой хэт ёсорхуу, засдаг зантай. Олон эхнэртэй эрсийн ихэнх нь ихэрийн ордонд төрсөн байдаг. Учир нь тэдний дотор өөр өөр хүний шинж чанарууд оршин байдаг бөгөөд үүндээ тохирч олон бүсгүй сонирхдог байна. Тэд хэтэрхий мөрөөдөмтгий, амьдралд биелэшгүй мөрөөдлийг дотроо тээж явдаг хүмүүс. Харин сексийн амьдралд тийм ч идэвхитэй нэгэн биш. Мөн амьдралд ч сексэд ч идэвхгүй байдлыг сонгох бөгөөд манлайлагч байхыг нээх хүсдэггүй хүмүүс. Тэдэнд яг өөртэй адил ухаалаг эмэгтэй хэрэгтэй. Ихэрийн ордныхон тийм ч хартай биш сонгосон бүсгүй нь сонирхолтой байвал өөрийг хайдаггүй. Харин сонирхолгүй санагдвал шууд л явж өгдөг. Тийм учраас ч гэр бүлийн гадуурх харилцаа үүсгэдэг. Бусдад таалагдах дуртай төрөлхийн нийтэч тэд гэртээ зочид хүлээн авах, гэрийн ажил хийх дуртай улс.
МЭЛХИЙ
Мэлхийн ордныхон бүрэг, шударга, дүрслэн бодох чадвар сайтай хүмүүс. Тэднийг сар жолоодох бөгөөд тэрээр дөрвөнтээ өөрчлөгддөг тул тэр үед төрсөн хүмүүсийн сэтгэл санааны байдлыг өөрчилдөг. Тэд зорьсондоо хүрэхийн тулд их яардаггүй ч тууштай байж чадсаны үндсэн дээр заавал хүрдэг. Өөрөө өөртөө ширүүн шүүмжлэгч байдаг тул бусдаас шүүмжлэл сонсох дургүй байдаг. Тэдний нууцыг сонсоно гэдэг бүтэшгүй зүйл мэт. Хамгийн дотны хүнтэйгээ ч хувийнхаа асуудлын талаар тэр бүр ярьдаггүй. Сексийн хувьд замбараагүй байдаг нэгэн. Хайртай бүсгүй нь өөрийг нь мэхлэхгүй гэж итгэх юм бол хэзээ ч хуурна гэж байхгүй. Тус ордныхон ээжтэйгээ дотно байдаг тул эхнэрээ ч мөн адил тийм байлгахыг хүсдэг. Гэргий болох эмэгтэйдээ тавих шаардлага өндөр, түүний хайр сэтгэлийг эмэгтэй хүн өөрөө л олж авах хэрэгтэй гэж үздэг учраас уйггүй л эмэгтэй амжилтанд хүрдэг байна. Гэр орондоо хайртай, ажилдаа их хүч зарцуулж мөнгө ч их хураадаг. Хариулага нэхдэг бүсгүйгээс шууд зугтана. Хүссэн үед нь уулзахад бэлэн байх, хариуцлага болон элдвийн шаардлага тавиад байдаггүй залуу, сайхан бүсгүйчүүдтэй харилцаатай байдаг. Хайр дурлалын хувьд маш зальжин тул дэлхийн мисс ч түүний өвөрт орсон байвал та бүү гайхаарай. Наснаасаа залуу харагддаг тэд нас нь хэдий явж өгсөн ч сэтгэл нь үргэлж залуугаараа байдаг. Архинд орох туйлын магадлалтай тул тийм орчноос хол хөндий явсан нь дээр.
АРСЛАН
Энэ ордныхонд нар тусалж байдаг. Тэд төрөлхийн захирах дуртай удирдагч. Арслангийн ордныхоны сайн талууд нэгээр ч үл барам их. Жишээлбэл: тэд эрч хүчтэй, халуун дулаан харилцаатай, нөхөрсөг зантай гэх мэт. Секснээс илүү сэтгэлийн холбоог илүүд үздэг. Ийм ч ураас өндөр шаардлага тавьж гэрлэх эмэгтэйгээ сонгодог. Хэдийгээр тэд мундаг мэт байвч амархан хямардаг мөн маш эмзэг нэгэн. Энэ ордны эрэгтэйтэй харилцах гэж байгаа бол та давуу талуудыг нь магтан сайшааж байх хэрэгтэй. Түүгээр барам тэд маш хартай. Эхнэр лүү нь аятайхан харсан эрэгтэй ч тэр алж мэднэ. Сэтгэл бол түүний хувьд чухал зүйл тул эхнэр нь сэтгэлд хүрэхгүй байх юм бол нууц амрагын эрэлд гардаг. Түүнд таалагдахыг хүсч байвал надад хамгийн чухал нь чи гэж л итгүүлэх хэрэгтэй. Сексийн хувьд тэр ердийн дундаж эр. Тэрэнд түүнийг сайн ойлгодог, итгэлтэй эмэгтэй л хэрэгтэй. Нас ахих тусам итгэлтэй хань ижил болох тул түүнийг амиа бодсон гэж зэмлэж болохгүй.
ОХИН
Энэ ордныхон зөвхөн өөртөө л найддаг хүмүүс байдаг. Эрчүүд нь урт насалж, хурц мэдрэхүйтэй, хараат бус, болгоомжтой хүмүүс бий. Тэд бүсгүйчүүдийн гадаад байдал дахь өчүүхэн ч алдааг олж харж шүүмжилж чаддаг. Ийм байдлаасаа болоод сексийн таашаал авах нь ч бага байдаг. Охины ордныхоны хувьд секс бол үр удмаа үлдээхэд л хэрэгтэй зүйл гэж боддог. Голдуу дунд зэргийн нуруутай ажлын чадвар өндөртэй гадаад төрх нь сэтгэл булаам, нямбай харагддаг ч олны дунд байх дургүй. Шүүмжлэл их хэлдэг ч тэдний өгөх зөвлөгөө бол маш чухал бас сайн зөвлөгөө байж чаддаг. Түүнээс хүчээр ямар нэгэн зүйл хийхийг шаардаад бол хэрэггүй. Тэд ганцаараа байж чаддаг ч гэрлэхээр шийдсэн бол гэр бүлээ аз жаргалд умбуулж чаддаг хүмүүс. Охины ордны эрчүүдийн хувьд бараг салалт гэж байдаггүй. Голдуу анх учирсан бүсгүйтэйгээ гэрлэдэг. Түүнтэй суусан бүсгүй та нөхрөө хүссэнээрээ хүмүүжүүлэх боломжтой. Учир нь тэд төрөлхийн уян хатан хүмүүс.
ЖИНЛҮҮР
Жинлүүрийнхэн урлагт ойр, дурламтгай, хүчтэй мэдрэмжтэй, задлан шинжлэх чадвартай төржээ. Тэрээр аливаа зүйлээс жинхэнэ гоо сайхныг олж харж чаддаг ч алсын хараатай хүн биш. Тус ордны эрчүүд сэтгэл татам, аятайхан төрхтэй мөн сайн аав болж чадна. Харин сексийн хувьд хүсэл сонирхол ихтэй улс тул насан эцэс болтлоо чадавхитай байж чадна. Бүсгүй хүнийг гомдоохгүй гээд түрүүлж харилцаагаа тасалдаггүй. Энэ байдал нь хоорондын харилцааг бүүр дордуулж орхидог. Жинлүүрийн ордны эрэгтэйтэй гэрлэхээр шийдсэн бол та яадахдаа л сексийн хэрэгцээг нь бүрэн хангаж өгөхгүй бол гэр бүлийн гадуур харилцаа үүснэ. Ижил хүйстэнтэйгээ явалдагчдын ихэнх нь энэ ордных байдаг нь тэдний сексийн туйлын хүсэл, тачаалын хэмжээтэй холбоотой.
ХИЛЭНЦ
Энэ ордныхон бол шилдэг нууц амрагууд. Тэд сэтгэл булаам, сэтгэлийн тэнхээ, эрч хүч, эрэлхэг зориг, оюун ухаан бүрдсэн хүмүүс. Итгэлтэй сайн анд нөхөр болж чадах бөгөөд өөрт нь тусалсан болон хор хүргэсэн хүмүүсийг мартана гэж үгүй. Сексийн эрч хүчтэй, хайр дурлалын олон талт харилцаанд байж чаддаг. Үнэндээ хилэнцийн ордны хүнтэй амьдрах хэцүү, эмэгтэй хүнээс их ухаан, тэвчээр шаардана. Түүнийхээр эр хүн хэзээд эзэн байх ёстой. Тэдний дуртай бүсгүй нь цэвэрч нямбай, ариун сэтгэлтэй бүсгүйчүүд дуртай. Энэ ордныхон нууц амрагтай болсон гэж бодоход эхнэр нь мэдэж чадахгүй. Тэд 30 наснаас хойш юм уу эсвэл хайртай хүндээ бие сэтгэл бүх талаараа санаа нийлж нэгэн цогц болж өгвөл итгэлтэй хань болж чадна. Хилэнцийнхэний нэг муу тал нь шуналтай. Энэ нь эдийн засгийн хувьд. Цөөнгүй хилэнц тооцоотой гэрлэдэг.
НУМ
Нумын ордны эрчүүдэд од гаригс амжилт, алдар нэр, эд хөрөнгө, цуцашгүй зан ааш заяасан. Тэд бодлоо шулуухан илэрхийлдэг. Бүх зүйлд сэтгэлээсээ ханддаг. Жинхэнэ хайр дурлалд итгэн насан туршдаа эрж хайдаг. Хамгийн дуртай зүйл нь гоо үзэсгэлэнтэй ухаалаг, залуу бүсгүйтэй хамт байх явдал. Үүнээс гадна амттай хоол идэж, байгальд амрах, сайхан хөгжим сонсох гэх мэт зүйлсэд дуртай. Тэр өндөр ёс суртахуунтай, хурц ухаантай боловч юмыг пал хийтэл хэлчихдэг сул талтай. Нумынхан сайн нөхөр мөн сайн зөвлөгөө өгч чаддаг. Нумын эрийг сонгосон бүсгүй халуун дулаан сэтгэл, хайр халамж хангалттай хүртэх болно. Төрөлхийн өөдрөг наргианч зан нь хайр дурлал дээр ч гэсэн илэрдэг. Тэд үнэнч шударга зантай болохоор эхнэрээ гомдоох гэж хэлдэг биш. Магад та хоёрын харилцаа дуусах хүртэл үнэнг хэлж магадгүй. Та үүнд сэрэмжтэй хандах хэрэгтэй. 35 наснаас хойш томоожиж сайн хань болно. Үнэнч сэтгэлийг худал хуурмагаас ялгахгүй байх нь элбэг бөгөөд эхэлсэн ажлаа дуусгаж чаддаггүй дутагдалтай.
МАТАР
Матрын ордныхон үнэнч шударга, сахилга баттай, болгоомжтой. Гаднаасаа ичимхий бүрэг мэт харагддаг боловч дотроо их оргилсон хүсэл эрмэлзэлтэй хүмүүс. Үеийнхнээсээ оройтож гэрлэх хандлагатай байдаг. Учир нь тэд элдэв зангүй өрөвч зөөлөн хүн мэт харагдах бөгөөд зорилгодоо хүрэхээр тэвчээртэй зүтгэдэг. Зорилгодоо хүрснийхээ дараа л тэд дараагийн зүйлийн тухай бодох болно. Эцэг эхээ тэргүүнд тавьдаг учраас матрын ордны эрэгтэйг хань ижлээрээ сонгохоор шийдсэн бүсгүй та ээж аавд нь таалагдах ёстой. Таалагдсан ч гэсэн ч тусдаа амьдрахыг хичээх хэрэгтэй. Наанаа дуугүй байгаа ч дотроо дургүй байна гэсэн үг биш. Тэд өөрсдийн мэдрэмжээ үгээр илэрхийлэхдээ тааруухан хүмүүс байдаг. Түүний хувьд гэр орон их чухал зүйл. Бүсгүй хүний аж ахуйч зан, оюун ухаан, мэдрэмжийг үнэлдэг эхнэртээ үнэнч байдаг хүмүүс. Харилцагчтайгаа сэтгэл зүйн бүрэн дүүрэн харилцаатай байвал араар нь тавина гэж байхгүй. Түүний хүсэл тачаалд бие сэтгэл хоёр ижил байр суурьтай байдаг. Сул тал нь ирээдүйдээ хангалттай хөрөнгө хуримтлуулж чадахгүй байгаадаа сэтгэл дундуур байдаг. Бас элдэв асуудалд их санаа зовдог талууд бий.
ХУМХ
Энэ ордныхон санамсаргүй адал явдалд дуртай бөгөөд аар саар зүйлсийг нээх анзаардаггүй. Дүрслэн бодох, зорилгодоо хүрэхийн тулд тууштай тэмцдэг мөн маш их зөн совинтой. Шинэ найз нөхөд шинэ харилцааг эрэлхийлдэг. Гэргийтэй болтолоо удах ч нэг сонгосон бол бараг сална гэж үгүй. Нууц амрагаасаа харилцаагаа тасалсан ч нөхөрсөг байх бөгөөд бэлгийн замбараагүй амьдралтайд тооцогдоно. Бүсгүй хүн өөрийг нь хайрлаж байгааг мэдвэл эелдэг халамжтай болдог. Бүх зүйлийг шинжилж, шүүмжилж байдаг тул түүнтэй амьдрах хэцүү. Мөнгөнд ухаалаг биш тул эхнэр нь арвич гамтай хүн байх хэрэгтэй. Тэд гэр бүлээ халамжлах нь нэн тэргүүний зүйл гэж үздэг. Сайн аав боловч эхнэртээ хүүхдүүдээсээ илүү ханддаг. Түүнчлэн үргэлж бусдын таалалд нийцүүлэх биш өөртөө анхаарал хандуулж сурах хэрэгтэй.
ЗАГАС
Загасны ордныхон бол азтай хувь тавилантай юмыг төгс төгөлдөр байлгах эрмэлзэлтэй, мөрөөдөмтгий хүмүүс байдаг. Бусдыг бодвол нийтлэг байдал бага, шударга сэтгэлийг үнэлдэггүй, шашинд шүтлэгтэй боловч гэнэн, хар тамхи архи зэрэгт амархан автдаг муу талтай. Тэд бусдыг захирч эрхшээлдээ байлгадаг эмэгтэйтэй хамт амьдарч, өөрийнхөө өмнөөс аливааг шийдүүлэх дуртай гэр бүл болон бусад асуудлыг эхнэртээ даатган орхидог. Тиймээс энэ ордны хүнтэй амьдрахаар шийдсэн бол бүсгүй минь та хоёр хүний өмнөөс ажиллаж, ярихад бэлэн байх хэрэгтэй. Загасны ордны эрэгтэйтэй амьдарсан бүсгүй нэг бол азтай нэг бол аз жаргалгүй байна. Учирч байсан эмэгтэйчүүд нь тэднийг дурсан санж байдаг. Загасны ордны эрчүүд үүлэн дунд хөвөхөө больж эгэл амьдралд ойр байхыг хичээх хэрэгтэй.