Өнөөдөр /2020.12.06/ Сүхбаатар дүүргийн 10-р хорооны нутаг дэсвгэр Монгол гуравдугаар сургуулийн шинжилгээ авах цэг дээр коронавирусийн шинжилгээ өгөхөөр дуугарлаж байсан 64 настай иргэн ухаан алдан унаж, амь насаа алдсан хэрэг гарчээ.
Эх сурвалжийн ярьж буйгаар иргэн Э нь зүрх судасны өвчтэй байсан бөгөөд саяхан эмнэлгээс гарч дараагийн шатны эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхийн тулд ийнхүү коронавирусний шинжилгээ өгөх шаардлагатай болжээ.
Шинжилгээ өгөхөөр иргэд цаг авч байгаа ч 119.мн сайтын үйл ажиллагаа доголддог, шинжилгээ авах ажилчидын бэлэн бус байдлаас шалтгаалан иргэд цагтаа шинжилгээгээ өгч чадахгүй удаан хугацаанд дуугарлан хүлээх шаардлага үүсч байгаа. Энэ дунд ахмад настан, эрүүл мэндийн хүнд нөхцөлтэй иргэд ч олон байгаа бөгөөд эрсдэлт байдлыг тогтоож, хурдан шуурхай шинжилгээнд хамруулахгүй өвлийн хүйтэнд гадаа удаан дуугарлан зогсоож байгаа нь ийнхүү эрүүл мэндийн хүнд нөхцөлтэй иргэдэд хүндээр тусч байна. Тиймээс УОК энэ талаар анхааран судалж, зохих арга хэмжээг авах нь зүйтэй юм.
Ямар харамсалтай юм бэ шинжилгээ авах өгөхөд мөн л хүнд суртал байсаар бгаа юм уу өглөө болгон 11 цагт иргэдэд өгдөг мэдээлэлээс сонсоход иргэд нь зугтаад эмч сувилагч онцгойгийнхон хойноос нь шинжилгээ өг гээд хөөцөлдөөд бгаа л юм ярих юм бна шүү дээ
Иргэдэд мэдээлэх өгөх. Яг газар дээрээ болж байгаа бодит байдал бол эсрэгээрээ шүү дээ
Бодитой мэдээлэл өгөх хэрэгтэй.Суурь зүрхний өвчтэй,бие нь тааруу настай хүн байсан гэсэн.дотор шинжилгээ өгөх үедээ л зүрх нь гэнэт хаагдсан гэж хүмүүс ярьж бналээ.Эмнэлэгийн ажилчид чадлаараа л ажиллаж бналээ...