ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тасгийн эмчээс коронавирус илэрсэн гэсэн мэдээлэл гараад байна. Энэ талаар тодруулахад "Одоогийн байдлаар халдвар илрээгүй байна. Эмч нараас авсан шинжилгээний хариу өглөө /2020.12.06/ 09 цагт гарна. Хэрэв шинжилгээгээр коронавирус илэрвэл ЭМЯ-ны 11 цагийн мэдээллээр мэдээлнэ" гэлээ.
Мөн сэжигтэй тохиолдол илрээд шинжилгээ аваагүй. ХӨСҮТ-ийн эмч, ажилчдаас авдаг тогтмол шинжилгээг авч, халдваргүйжүүлэлтийг хийж байгаа юм байна.