Сингапур Улсын иргэд арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн коронавирусийн “PCR” оношилгоо шинжилгээнд сайн дураараа хамрагдах боломж нээгдсэн байна.
Тус улсад өнөөдрийг хүртэл зөвхөн өвчний шинж тэмдэг илэрсэн болон Эрүүл мэндийн яамнаас шинжилгээ өгөх зөвшөөрөл авсан хүмүүс “PCR”-ийн шинжилгээнд хамрагдах боломжтой байсан юм.
Харин “PCR” шинжилгээнд сайн дуураараа хамрагдах хүсэлтэй иргэд зөвшөөрөгдсөн хувийн эмнэлгүүдэд урьдчилан цаг авч үйлчлүүлэх боломжтой болжээ. Ингэхдээ нэг иргэн 200 синг.долларын буюу Монгол мөнгөөр 427.600 төгрөгийн төлбөр төлж шинжилгээ өгөх юм байна.