ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА: Хоногийн хугацаанд улсын хэмжээнд есөн лаборторит нийт 20240 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 800 гаруй нь хавьтлын хяналтын шинжилгээ байлаа. Дээрх хүмүүсээс 11 хүнд коронавирус илэрлээ.
Улаанбаатар хотод гурван тохиолдол шинээр бүртгэгдсэний хоёр нь өмнөх хавтлын давтан шинжилгээ бол нэг нь өчигдрийн автобус баазын жолоочийн хавьтал болсон хүн байна. Жолоочийн ойрын хавьтал буюу нэг унаагаар ажилдаа явдаг хүнээс илэрсэн. Автобус баазын нийт 512 хүнийг шинжилгээнд хамруулахад бусад хүнээс халдвар илрээгүй гэлээ.
Харин Сэлэнгэ аймагт шинээр дөрвөн тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр тохиолдлууд нь гэр бүл болон ойрын хавтлын хүмүүсийн шинжилгээ байна.
Дорноговь аймгийн Замын-Үүдэд мөн шинээр 4 тохиолдол батлагдаад байна. Ингээд улсын хэмжээнд дотооддоо гарсан халдварын тоо 397 боллоо.