Цагдаагийн байгууллагад хоногийн хуацаанд 920 дуудлага мэдээлэл иржээ. Үүнээс 367 нь зөрчлийн шинжтэй хэрэг байсан бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл 59 үйлдэгджээ.
Харин Улаанбатар хотод бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хөл хорио үргэлжилсээр байгаа эдгээр өдрүүдэд архидан согтуурах иргэдийн тоо нэмэгдсээр байна. Тухайлбал арваннэгдүгээр сарын 30-ны өдөр 76, арван хоёрдугаар сарын 1-нд 93 хүн эрүүлжүүлэгдэж байсан бол өнгөрсөн шөнө 119 хүн тус байранд сатуулагдсан талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Тодруулбал, архидан согтуурч эрүүжүүлэгдэх иргэдийн тоо өдөр ирэх тусам өсч байна. Энэ нь гадуур "шагийн" гэгдэх өндөр үнэтэй архи, согтууруулах ундаа худалдаж байгаа иргэд олширсонтой холбоо аж.