Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед ажиллаж байгаа 18 чиг үүргийн Аж ахуй нэгж байгууллагууд www.qr.119.mn вэб сайтаар орж бүртгэл үүсгэн QR код авна. QR кодоо байгууллагынхаа үүдэнд наана. Ингээд тухайн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэн гар утсаараа “E Barimt” аппликейшний баруун дээд талд шинээр нэмэгдсэн “Ковид-19” цэс рүү орж QR кодыг уншуулж нэвтэрнэ.
Харин ухаалаг утасгүй иргэд тухайн үед байгууллагын нэвтрэх хэсэгт ажиллаж байгаа ажилтанд хандаж иргэний үнэмлэхний QR кодоо уншуулна. Ингэснээр иргэдийг хэзээ ямар байгууллагаар үйлчлүүлсэн бэ гэдгийг хянах боломжтой болж байна. Хэрвээ тухайн байгууллагаар халдвар тээгчийн ойрын хавьтал үйлчлүүлсэн дөрвөн тохиолдолд QR код уншуулахад мэдээлэл ирэхээр шийдвэрлэжээ.