Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 30 цэг дээр 70 мянга гаруй иргэнд “Нэг өрх-Нэг иргэн” гэсэн зарчмаар тандалтын зорилгоор шинжилгээг зохион байгуулахаар ажиллаж байгаа талаар НОК-ын шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар өнөөдөр мэдээллээ.
Тодруулбал, маргаашаас эхлэн арванхоёрдугаар сарын 11-нийг хүртэлх хугацаанд 70 мянган хүнд шинжилгээг хийх юм байна. Ялангуяа халдварын тохиолдол илэрсэн дүүргүүдийн иргэдийг шинжилгээнд ихээр хамруулах ажээ.
ДҮҮРГҮҮДИЙН ШИНЖИЛГЭЭ АВАХ ЦЭГ
Баянгол дүүрэг -6
Баянзүрх дүүрэг-6
Сонгинохайрхан дүүрэг-4
Сүхбаатар дүүрэг-3
Хан-Уул дүүрэг-4
Чингэлтэй дүүрэг-2
Багануур дүүрэг-2
Налайх дүүрэг-2
Багахангай дүүрэг-1