Сэлэнгэ аймаг руу самар түүхээр яваад хөл хорионд орсон иргэдийг Улсын онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу нийслэл рүү нэвтрүүлэх ажлыг Сонгинохайрхан дүүргийн онцгой комисс зохион байгуулан 500 иргэнийг нэвтрүүлсэн байна.
Баруун туруун товчоонд дүүргийн онцгой комиссын алба хаагчид 24 цагийн турш иргэдийг PCR шинжилгээнд хамруулах, ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийг сахиулах, иргэдийг дулаан байр, цай хоолоор хангах ажлыг зохион байгуулжээ.
Сонгинохайрхан дүүргийн онцгой комиссоос нийт иргэдийг Улсын онцгой комиссоос өгсөн зөвлөмжийг мөрдөж өөрийн амь нас эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг анхаарууллаа.