Улсын наадамд амжилттай барилдаж улсын цол хүртсэн бөхчүүдэд байр, машин өгөх явдал хэдийн хүлээн зөвшөөрөгдсөн гавьяа шагнал мэт болсон үйл явдал.
Гэтэл өнгөрсөн Улсын их баяр наадмаар Улсын начин цол хүртсэн Н.Мустафад Баян-Өлгий аймгийн орон нутгийн өмчин газраас ХОЁР өрөө байр олгох нээлттэй тендер зарласан нь олон нийтийн нүдийг бүлтийлгэх хачин үйл явдал болж байна.
Нээлттэй тендерийн мэдээлэл тавигддаг албан ёсны сайтад өчигдөр /2020.10.26/ тус тендер зар байршжээ. Ингэхдээ бүр 110 сая төгрөгөөр хоёр өрөө байр худалдан авч өгөх тендер зарласан байгаа юм. Уг нь зах зээлийн үнээр Улаанбаатар хотын төвд 80 сая төгрөгтэй хүнд гурван өрөө байр, Баян-Өлгий аймагт дөрвөөс таван өрөө байр ч авч болохоор үнээр ийнхүү хоёр өрөө байрны тендер зарлажээ.
Ингэхдээ улсын төсвөөр буюу татвар төлөгчдийн мөнгөөр Улсын начин цолтой бөхөд байр авч өгөхөөр тендер зарласан буй нь байдлыг таслан зогсоож, ийнхүү дураараа авирлаж байгаа үйлдэлд хуулийн дагуу хариуцлага тооцох биз ээ.