Баян_Өлгий аймаг Ногоон нуур сум 9-р баг Цагаан_нуур тосгон /сумын төвөөс зүүн урагш 3км/-т асфалтан замд 2020.08.06-ны 19.00-н цагийн орчимд Тoyoto Самry маркийн автомашин угтах хаалганы баганыг мөргөсий улмаас жолооч, зорчигч нарын зургаан хүний амь нас хохирсон байна.
Эдгээр амь хохирсон хүмүүсийн хоёр нь 8 болон 15 настай хүүхдүүд байна.
Иймд жолооч та бүхэн орон_нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам, орчны байдалд хурдаа зөв тохируулж, жолооч, зорчигч нар хамгаалах бүс хэрэглэж байхыг анхааруулж байна.