Өнөөдрөөс /2020.10.16/ эхлээд ипотекийн зээлийн хүү 6% болж буурлаа. Ингэснээр иргэд өнөөдрөөс эхлээд 6%-ийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах боломжтой болж байна.
Тэгвэл өнгөрсөн хугацаанд 8%-ийн хүүтэй ипотекийн зээл авсан 67 мянга гаруй иргэд зээлийнхээ хүүг 6% болгож бууруулах хүсэлт тавьжээ. Ийнхүү тэдний зээлийг 6% болгон шилжүүлэхэд улсын төсвөөс 440 гаруй тэрбум төгрөгийн төсөв гаргах шаардлага үүсээд байгаа юм. Харамсалтай нь ихээхэн алдагдалтай байгаа улсын төсөвт дахин ачаалал өгвөл "элгээрээ хэвтэх" эрсдэлтэй байгаа тул ипотекийн зээлийн хүүг шилжүүлэн бууруулах боломжгүй гэдгийг БХБ-ын сайд Б.Мөнхбаатар хэллээ.
Мөн ипотекийн зээл гэдэг нь орон сууцгүй иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр. Харин орон сууцтай иргэдийг бага хүүтэй зээлээр хангах хөтөлбөр биш гэдгийг салбарын мэргэжилтэн тайлбарласан юм.