• Шинэ
  • Их уншсан
О.СЭНГЭЭМАА: Иод бол хүүхдийг эрүүл саруул өсч, бойжих үндсэн эрдэс бодисын нэг

О.СЭНГЭЭМАА: Иод бол хүүхдийг эрүүл саруул өсч, бойжих үндсэн эрдэс бодисын нэг

2019-09-06
У. Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо

У. Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо

2021-01-21
Энэтхэг улсын вакцины үйлдвэрт гал гарлаа

Энэтхэг улсын вакцины үйлдвэрт гал гарлаа

2021-01-21
СХД-ийн 29-р хорооны 141 дүгээр байрнаас "ковид-19" илэрчээ

СХД-ийн 29-р хорооны 141 дүгээр байрнаас "ковид-19" илэрчээ

2021-01-21
Х.Нямбаатар: Ерөнхийлөгч Х.Баттулгаас надад шахалт ирж байсан

Х.Нямбаатар: Ерөнхийлөгч Х.Баттулгаас надад шахалт ирж байсан

2021-01-21
Г.Баясгаланг чөлөөлсөн боловч ажлаа өгөхгүй гэжээ

Г.Баясгаланг чөлөөлсөн боловч ажлаа өгөхгүй гэжээ

2021-01-21
“Ховор амьтдаа хамгаалъя” аян үргэлжилж байна

“Ховор амьтдаа хамгаалъя” аян үргэлжилж байна

2021-01-21
Х.Баттулга: Улс Монголынхоо төлөө хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэсэн Ерөнхий сайдаас ийм үг, үйлдэл гарна чинээ санасангүй

Х.Баттулга: Улс Монголынхоо төлөө хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэсэн Ерөнхий сайдаас ийм үг, үйлдэл гарна чинээ санасангүй

2021-01-21
Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарын сонгууль угтсан “АКЦ”

Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарын сонгууль угтсан “АКЦ”

2021-01-21
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2021-01-21
Засгийн газрыг огцрох саналыг дэмжжээ

Засгийн газрыг огцрох саналыг дэмжжээ

2021-01-21
У.Хүрэлсүх танхимаараа огцрох эсэхийг МАН-ын УЗ шийднэ

У.Хүрэлсүх танхимаараа огцрох эсэхийг МАН-ын УЗ шийднэ

2021-01-21
Бичил хороолол, 19 дүгээр байрны есөн хүнээс халдвар илэрлээ

Бичил хороолол, 19 дүгээр байрны есөн хүнээс халдвар илэрлээ

2021-01-21
21:27 , 1 сар 21, 2021
Check.mn
Advertisement
  • Нүүр
  • Улс төр
    • Хөндөх сэдэв
    • Цаг үе
    • Мэдээ
  • Нийгэм
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Гэмт хэрэг
    • Мэдээ
  • Ярилцлага
    • Бичвэр
    • Бичлэг
  • Сэдвийн мөрөөр
    • Сурвалжлага
    • Тойм
  • "Эрэл" эрэн сурвалжилга
    • "ЭРЭЛ" эрэн сурвалжилсан нэвтрүүлэг
    • Нийтлэл
  • Гадаад мэдээ
    • Цаг үе
  • Чөлөөт цаг
    • Зурхай
    • Зөвлөгөө
    • Сонжоо
    • Шар мэдээ
Хайлт илэрцгүй
Бүх илэрцийг харах
  • Нүүр
  • Улс төр
    • Хөндөх сэдэв
    • Цаг үе
    • Мэдээ
  • Нийгэм
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Гэмт хэрэг
    • Мэдээ
  • Ярилцлага
    • Бичвэр
    • Бичлэг
  • Сэдвийн мөрөөр
    • Сурвалжлага
    • Тойм
  • "Эрэл" эрэн сурвалжилга
    • "ЭРЭЛ" эрэн сурвалжилсан нэвтрүүлэг
    • Нийтлэл
  • Гадаад мэдээ
    • Цаг үе
  • Чөлөөт цаг
    • Зурхай
    • Зөвлөгөө
    • Сонжоо
    • Шар мэдээ
Хайлт илэрцгүй
Бүх илэрцийг харах
Check.mn
Хайлт илэрцгүй
Бүх илэрцийг харах

О.СЭНГЭЭМАА: Иод бол хүүхдийг эрүүл саруул өсч, бойжих үндсэн эрдэс бодисын нэг

Т.ЦОЛМОНСАЙХАН Нийтэлсэн Т.ЦОЛМОНСАЙХАН
2019-09-06
- Бичвэр, Ярилцлага
Унших хугацаа:1-мин
0
О.СЭНГЭЭМАА: Иод бол хүүхдийг эрүүл саруул өсч, бойжих үндсэн эрдэс бодисын нэг

Иодын дутагдал нь хүний бие махбодь, оюун ухааны хөгжилд сөргөөр нөлөөлж, оюуны чадамжийг 10-15 хувь хүртэл бууруулдаг болохыг Олон улсын түвшинд хийгдсэн судалгаанаас харж болно. Тиймээс ч иодын дутагдлаас сэргийлэх зайлшгүй шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Бид энэ удаад БЗД-ийн ЭМТ-ийн Эмнэл зүйн хоол зүйч О.Сэнгээмаатай иодын хэрэглээний талаар ярилцлаа.

Иод гэж ямар бодис вэ. Хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг бол?

Иод бол хүүхдийг эрүүл саруул өсч бойжих үндсэн шим бодис гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл хүнийг оюуны  чадамж өндөр байх, бамбайн булчирхайн үйл ажиллагаанд чухал нөлөө үзүүлдэг ач холбогдол бүхий бодис юм.

Хүний биед иод дутагдах нь ямар сөрөг нөлөөллийг үзүүлдэг вэ?

Монголчуудын дунд иодын дутагдалд жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхэд, насанд хүрэгчид  ихээр өртөж байна. Иод дутагдлын эмгэг ураг эхийн хэвлийд байх үед буюу ургийн үед дутагдсанаар амьдрах чадвар муудах, тархи, мэдрэлийн эрхтэний хөгжил саатах, ураг зулбах, дутуу эсвэл амьгүй төрөх, жин багатай хүүхэд төрөх зэрэг эрсдэлтэй байдаг. Түүнчлэн хүүхдэд бамбай булчирхай томрох шинж тэмдэг илэрч болно. Үүнээс гадна оюун ухааны хомсдол үүсэх эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл сэтгэхүйн хөгжил хоцрох, сонсгол хэл ярианы согог илрэх, хөдөлгөөний эрхтэн саажих, өсөлт хөгжил хоцрох зэрэг эрхтэн тогтолцолцоонд сөрөг өөрчлөлтүүд гарч болзошгүй. Харин насанд хүрсэн хүнд бамбай булчирхай томрох, зангилаат бахлуур үүсэх магадлалтай байдаг. Мөн бамбайн дааврын үйлчлэл хүртдэг эрхтэнүүд болох зүрх, тархи, элэг, бөөр, булчингийн үйл ажиллагааны хямралд өртөх эрсдэлтэй

Иод дутлаас сэргийлэхийн тулд иоджуулсан давс хэрэглэх хэрэгтэй гэж сонссон. Иоджуулсан давсыг хэрэглэх нь үр дүнтэй юу?

Иоджуулсан давс хэрэглэж иод дутлаас сэргийлэх бүрэн боломжтой. Иоджуулсан давс хэрэглэх нь бие махбодийн иодын хэрэгцээг хангах хамгийн тохиромжтой аргын нэг юм. Иоджуулсан давс хэрэглэхэд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө байхгүй. Монгол хүн хоногт дунджаар 11 грамм давс хэрэглэдэг гэж үзвэл хоногт авах 100-150мкг иодоо хангалттай хэмжээгээр авч чадна. Харин иоджуулсан давсыг хэрэглэхдээ хадгалах, тээвэрлэх нөхцлийг анхаарах хэрэгтэй. Тодруулбал тагтай саванд гэрлийн нөлөөнөөс хамгаалж хадгалах, хэт халуун, чийгтэй газар хадгалахгүй байх нь зүйтэй. Иоджуулсан давсыг хоол хүнсэндээ хэрэглэхдээ ердийн давстай адил хоол боловсруулах аль ч үед хэрэглэж болно. Иоджууулсан давсыг зохистой хэмжээгээр байнга хэрэглэснээр тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж, сэтгэн бодох чадвар, өсөлт хөгжил  нэмэгддэг учраас хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд түлхүү хэрэглэх нь зохимжтой байдаг.

Иод дутагдах нь олон эрсдэл дагуулдаг юм байна. Тэгвэл иодын дутагдлаас сэргийлэхийн тулд ямар хоол хүнс хэрэглэх нь зүйтэй вэ?  

Иод нь далайн  гаралтай бүтээгдэхүүнд их хэмжээгээр агууллагддаг. Сүүлийн үед хүмүүсийн байнга хэрэглэх болсон далайн замаг, бүх төрлийн загас, далайн гаралтай бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглэснээр иодыг нөхөх боломжтой.

Мөн ус, хөрс болон зарим хүнсний бүтээгдэхүүнд иод агуулагддаг боловч хүн болон амьтны бие махбодийн хэрэгцээг хангахуйц хангалттай байдаггүй. Тиймээс иод дутлаас сэргийлэхийн тулд иодоор баялаг хүнсний бүтээгдэхүүнийг өдөр бүр тогтмол хэрэглэх шаардлагатай гэдгийг дахин сануулъя.

Ярилцсанд баярлалаа.

ХуваалцахЖиргэх

ХолбоотойМэдээ

С.Наранчимэг: Сурагчдын сурлагын чанарт эрс өөрчлөлт гарч байна
Бичвэр

С.Наранчимэг: Сурагчдын сурлагын чанарт эрс өөрчлөлт гарч байна

2021-01-14
Л.ЦАГААНДАЛАЙ: Адууны үүлдэр угсааг сайжруулж ирсэн түүх эртнээс улбаатай
Бичвэр

Л.ЦАГААНДАЛАЙ: Адууны үүлдэр угсааг сайжруулж ирсэн түүх эртнээс улбаатай

2021-01-14
Х.БОЛОРЧУЛУУН: Монголын төр шийдвэр гаргаж чадахгүй, дорой байгааг харуулсан хэрэг
Бичвэр

Х.БОЛОРЧУЛУУН: Монголын төр шийдвэр гаргаж чадахгүй, дорой байгааг харуулсан хэрэг

2021-01-12
Ц.МӨНХЦЭЦЭГ: Шүүхийн хараат бус байдлыг хангах замаар хүний эрх, эрх чөлөөг хамгаалах нь шүүхийн шинэчлэлийн зорилго
Бичвэр

Ц.МӨНХЦЭЦЭГ: Шүүхийн хараат бус байдлыг хангах замаар хүний эрх, эрх чөлөөг хамгаалах нь шүүхийн шинэчлэлийн зорилго

2021-01-09
Г.ДАЛАЙЖАРГАЛ: Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил гарсаар байна
Бичвэр

Г.ДАЛАЙЖАРГАЛ: Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил гарсаар байна

2021-01-08
О.ЦЭНД-АЮУШ: Шүд өвдөхөд жилий зуувал богино хугацаанд  өвчин нь намддаг
Бичвэр

О.ЦЭНД-АЮУШ: Шүд өвдөхөд жилий зуувал богино хугацаанд  өвчин нь намддаг

2020-12-30
Subscribe
Notify of
guest
Хэрэв та сэтгэгдэлийг дагах бол имэйлээ оруулна уу!
guest
Хэрэв та сэтгэгдэлийг дагах бол имэйлээ оруулна уу!
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Search

Хайлт илэрцгүй
Бүх илэрцийг харах

Ковид-19 Монгол Улс

Нийт батлагдсан 1,584
Нас барсан 2
Эдгэрсэн 1,046

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7-р хороолол “Pro One” оффис 1506 тоот

И-мэйл: news@check.mn

Утас:77240404

УЛС ТӨР

Цаг үе

Хөндөх сэдэв

НИЙГЭМ

Эдийн засаг

Болосврол

Эрүүл мэнд

Байгаль орчин

Хууль, шүүх

Спорт

ЯРИЛЦЛАГА

Бичвэр

Видео

СЭДВИЙН МӨРӨӨР

Тойм

Сурвалжилга

ЭРЭЛ

Нийтлэл

Нэвтрүүлэг

ГАДААД МЭДЭЭ

Цаг үе

Хөндөх сэдэв

ЧӨЛӨӨТ ЦАГ

Шар мэдээ

Сонжоо

Зөвлөгөө

Зурхай

Хайлт илэрцгүй
Бүх илэрцийг харах
  • Нүүр
  • Улс төр
    • Хөндөх сэдэв
    • Цаг үе
    • Мэдээ
  • Нийгэм
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Гэмт хэрэг
    • Мэдээ
  • Ярилцлага
    • Бичвэр
    • Бичлэг
  • Сэдвийн мөрөөр
    • Сурвалжлага
    • Тойм
  • "Эрэл" эрэн сурвалжилга
    • "ЭРЭЛ" эрэн сурвалжилсан нэвтрүүлэг
    • Нийтлэл
  • Гадаад мэдээ
    • Цаг үе
  • Чөлөөт цаг
    • Зурхай
    • Зөвлөгөө
    • Сонжоо
    • Шар мэдээ

© 2020 www.check.mn - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

0
0
Would love your thoughts, please comment.x
()
x
| Reply