Тархины үхэлтэй донор гэж яг ямар нөхцөл байдалд байгаа хүнийг хэлэх вэ?
Тархины үхэлтэй донор гэдэг нь цус харвалт, ослын улмаас тархиндаа гэмтэл авч тархи нь дахин сэргэхээргүй нөхцөлд орсон донорыг хэлж байгаа юм.
Тархины үхэлтэй нэг донор хэдэн хүний амь насыг аврах боломжтой вэ?
Тархины үхэлтэй донорын бусад эд эрхтэн нь эрүүл, ямар нэг суурь ужиг өвчингүй бол донор хүлээгээд үхэлтэй нүүр тулж байгаа найман өвчтөнд амьдрал бэлэглэх боломжтой байдаг.
Манай улсад эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай хэчнээн өвчтөн байгаа вэ? Үүнээс хэдэд нь тархины үхэлтэй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах боломж нь бүрдсэн талаар ярихгүй юу?
Одоогоор Улсын хэмжээнд нэн яаралтай эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай 600 гаруй өвчтөн байна. Бид Эрүүл мэндийн төвүүдтэйгээ холбогдож тархины үхэлтэй доноруудын судалгаа гаргаад үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг хангасан доноруудынхаа гэр бүлийнх нь гишүүдтэй уулзаж зөвшөөрөл хүсдэг. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах бүрэн боломжтой 25 донор манайд бүртгэгдсэн. Эдгээрээс 12 донорын гэр бүл зөвшөөрснөөр 50 орчим хүнд амьдрал бэлэглэсэн байгаа.
Одоогоор Улсын хэмжээнд нэн яаралтай эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай 600 гаруй өвчтөн байна. Бид Эрүүл мэндийн төвүүдтэйгээ холбогдож тархины үхэлтэй доноруудын судалгаа гаргаад үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг хангасан доноруудынхаа гэр бүлийнх нь гишүүдтэй уулзаж зөвшөөрөл хүсдэг.
Тиймээ. Тэгж ойлгож болно. Гэр бүлийнхэн нь зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь гэвэл хамгийн түрүүнд шашинтай холбоотой. Хоёрдугаарт гэр бүлийн гишүүдийн үзэл бодлын нөлөөлөл их байдаг. Хэрвээ эмнэлэгийн шинжилгээ дүгнэлтээр эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах боломжтой тархины үхэлтэй доноруудын гэр бүлийнхэн татгалзахгүй байж чадвал жил, хоёр жилд 50-100 орчим хүнийг авардаг байсан бол энэ тоо дахин нэмэгдэх боломжтой.
Манай улсад хэдэн төрлийн эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийгддэг юм бэ? Сүүлийн гурван жилийн хугацаанд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хэдэн удаа хийгдсэн, үүнээс тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлсэн тохиолдол хэд байв?
Одоогоор дотооддоо бөөр, элэг, нүдний эвэрлэг, ясны чөмөг, үүдэл эс, судас, шөрмөс шилжүүлэн суулгах эмчилгээ хийгдэж байна. 2018, 2019, 2020 гэсэн гурван оны байдлаар нийт 167 удаа эрхтэн шилжүүлэх эмчилгээ хийгдсэн. Үүнээс 27 эмчилгээг тархи нь үхэжсэн донороос, амьд донороос эрхтэн шилжүүлж хийсэн 150 эмчилгээ байгаа.
2018, 2019, 2020 гэсэн гурван оны байдлаар нийт 167 удаа эрхтэн шилжүүлэх эмчилгээ хийгдсэн. Үүнээс 27 эмчилгээг тархи нь үхэжсэн донороос, амьд донороос эрхтэн шилжүүлж хийсэн 150 эмчилгээ байгаа.
Мэдээж донорын тухай хуулийн 13 дугаар зүйлийн бүх заалтуудаар эрх үүргээ эдэлнэ. Жишээ нь:
13.1.1.цус, эс, эд, эрхтнээ өгөх явцдаа өөрийн эрүүл мэнд, амь нас аюулгүй байх эрхээр хангагдах
13.1.2.донорын үүргээ гүйцэтгэх үедээ Хөдөлмөрийн тухай хуулийн 64.1-д заасан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор авах, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд тогтмол хамрагдах гэх мэт. Мөн амьд донорын хувьд гэр бүл, садан төрлийн холбоотой хүмүүс л тухайн өвчтөнд эс, эд, эрхтнээ өгөх боломжтой.
Дараагийн асуудал нь хэрвээ гэр бүлийн хүмүүсээс донор таарахгүй эсвэл тухайн өвчтөнд тусламж үзүүлэх хэн нэгэн байхгүй бол яах вэ?
Тийм тохиолдол гарч болдог. Энэ асуудлын хувьд гэвэл, донорын хүлээлгийн жагсаалт гэж байдаг. Тэр жагсаалтанд тухайн хүний нэр орсноор тархины үхжилттэй гэсэн доноруудаас таарах магадлалыг хайна гэсэн үг.
Тэгвэл донорын тоог нэмэгдүүлэх өөр гаргалгаа нь юу байж болох вэ?
Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс донорын хэрэгцээ шаардлагын талаар олон нийтэд чиглэсэн ажил хийж эхэлсэн. Үүнийхээ хүрээнд жилд нэг удаа эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран “Донорын” өдөрлөг зохион байгуулж байгаа. Мөн ЭМС-ын шинэ журам гарсантай холбогдуулан “Донорын Карт” иргэдэд олгож эхэлсэн. Энэхүү картыг сайн дураараа донорын эгнээнд нэгдэж, ямар нэг осол гэмтлийн улмаас тархи нь үхэжвэл биеийнхээ эрүүл эс, эд, эрхтнээ бусдад өгөхөө зөвшөөрсөн иргэнд олгогддог гэсэн үг. Одоогоор 20 гаруй хүн “Донорын Карт” авах эрхээ үүсгүүлсэн байгаа.
Манай уншигчдад хэрэгтэй мэдээлэл өгч, ярилцсанд баярлалаа.