Испанийн хамгийн өндөр настан Мария Браньяс 113 настай. Тэрээр сүүлийн 20 жил Олот хотын хөгшчүүдийн асрамжийн газар амьдарч байгаа бөгөөд ямар нэг архаг өвчин хуучгүй. Тэрээр сар гаруйн өмнө Ковид-19 халдвар авсан ч энэ өвчин Мария эмээг барсангүй. Мария Браньяс коронавирусаас ангижирч, дахин эрүүл саруул боллоо.
Испани орон "Чи бол тэр чигээрээ амьдрал юм, Мария" хэмээн түүнд баяр хүргэж байна.