Монгол Улсын ЗГ-аас боловсруулж баталсан 2021 оны төсөвт уул уурхай, эрдсийн салбараас олох орлогыг түүхэн дээд хэмжээнд хүргэж, нүүрсний экспортыг 42 сая тонн байхаар тооцсон. Гэвч Ковид 19 цар тахлын халдварын нөхцөл байдал, төрийн байгууллагуудын уялдаа холбоо муу байгаагаас шалтгаалан нүүрсний экспортын төлөвлөгөө тасалдаж, экспортын орлого буурах магадлал өндөр байна.
Ялангуяа нүүрсний экспортын тээвэр хийж байгаа жолооч нарын ажлын нөхцөл байдал ч хүнд байгаа талаар тээвэрчдийн холбооноос мэдээлж байна. Тодруулбал Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах “Шивээхүрэн” боомтоор нүүрсний экспортолж хийж байгаа аж ахуй нэгжүүдийн 900 гаруй жолоочийн ажиллах, тээвэр хийх нөхцөл байдал нь хүнд байсаар байна. Тэд өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш Коронавирусний халдвараас шалтгаалан нүүрсний тээвэрлэлт хийхдээ усанд орох, эрүүл чанартай хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахад хүндрэлтэй болж цаашлаад халдвар хамгааллын дэглэм нь хүртэл төрийн байгууллагын алдаатай, буруу үйл ажиллагаанаас шалтгаалан эрсдэлд орж байгаа тухайгаа хэлж байна.
Тодруулбал, боомт дээр ажиллаж байгаа төрийн албан хаагчид жолооч нарт тавьж байгаа шаардлагаа байнга шахуу өөрчилж, нэгдсэн мэдээллээр хангадаггүйгээс болоод жолооч нар зутруухан байдалтай байна.Мөн хилийн боомт дээр короавирусний шинжилгээ авч жолооч нарыг хилээр нэвтрүүлж байгаа ч энэ нь эргээд жолооч нарыг олноор нь нэг дор цуглуулж бөөгнөрөл үүсгэж тэр хэрээрээ эрсдэл дагуулж эхэлсэн байна. Ингэхдээ Ковидын шинжилгээ авах нэрээр хоёр том оврын автобусаар жолооч нарыг тогтсон өдрүүдэд зөөж шинжилгээ авах болжээ. Гэхдээ нэг автобусанд 95-аас 100 орчим жолооч нарыг бөөгнөрүүлж зөөж байгаа нь эсрэгээрээ коронавирусний халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж жолооч нар үзэж байгаа юм. Мөн нэг жолоочоос таван мянган төгрөгийн төлбөр авч том оврын автобусаар зөөж байгаа юм байна.
"ЖОЛООЧ НАР УСАНД ОРОХЫГ ХҮСЭЖ БАЙНА"
Шивээхүрэнгийн боомтоор нүүрс тээвэрлэж байгаа жолооч нарын зарим нь өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш усанд орож чадахгүй байгаагаа ч ярьж байна. Боомт дээр жолооч нарыг усанд оруулах газар байхгүй учраас хамгийн ойр байрлах Гурвантэс суманд очиж усанд ордог байсан ч вирусний халдвар дотоодод тархсанаас хойш сум руу нэвтрүүлэхээ больжээ. Арга барстан жолооч нар боомтын удирдлагуудад халуун усны газар байгуулах газрын асуудлыг нь шийдвэрлээд өгчихвөл өөрсдөө халуун усны газар байгуулах талаар саналаа хүргүүлсэн ч одоог хэр нь шийдвэрлээгүй гэдгийг хэлж байна. Шивээхүрхэн боомтоор нүүрс тээвэрлэж байгаа тээврийн жолооч нар дунд эмэгтэй жолооч нар ч цөөнгүй байдаг. Эдгээр жолооч нарын хувьд усанд орж, хувийн ариун цэврээ сахиж чадахгүй байгаадаа бухимдалтай хандаж байгаагаа ч мэдэгдэж байна.
Шивээхүрэн боомтоор нүүрс тээвэрлэж байгаа жоолооч нараас шинжилгээ авах ажил нь удааширч байгаагаа боомтын татан авалт ч удааширч, нүүрсний экспорт буурч эхэлсэн байна. Мөн жолооч нар Гурвантэс сум руу орж хүнсээ авч чадахгүй байгаагаас шалтгаалан явуулын наймаачдаас өндөр үнэтэй, ариун цэврийн шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүн авч хэрэглэж байгаагаа дуулгаж байна. Жолооч нар өөрсдөдөө туслгамдаж байгаа асуудлаа ил ярьж, төрийн захиргааны байгууллагуудаас шаарддаг ч асуудлыг нь шийдэхийн оронд аж ахуй нэгж байгууллага руу нь ярьж дарамталдаг, ажлаас нь халуулдаг зэрэг дарамт шахалтууд байнга шахуу гардаг учраас ил гарч үүсээд байгаа асуудлаа ярихаас ч эмээдэг болсон тухай тээвэрчдийн ҮЭХ-ноос хэлж байна.
Хэн ч гуйж ажлуулаагүй биздээ? Өөрсдийн дурандаа сонгосон ажил нь биздээ?
Тэр усанд орох нтр асуудлуудаа өөрсдийн компаниуддаа хэлээч. Хувийн аж ахуй нэгжийн ажилтны /жолооч/ усанд орох, ямар хоол идэхийг төрийн байгууллагууд шийдэх ямар ч эрх зүйн үндэс бхгүй шүү!