2 тэрбум 506 сая 700 мянган төгрөгөөр худалдан авсан автомашины талаар “Мөнххада” ХХК-иас тодруулсан юм. Тус компанийн дэд захирал Ч.Батзориг “Нийт 2 тэрбум 800 гаруй сая төгрөгийн өртөгтэй автомашин нийлүүлэх тендерт шалгарч нийт 17 автомашиныг 2.506.700.000 төгрөгөөр нийлүүлсэн” гэх тайлбарыг өгсөн юм.
Тодруулбал, 2 тэрбум 854 сая төгрөгийн өртөг бүхий 17 ширхэг автомашиныг 347 сая 300 мянган төгрөгөөр хямдруулж нийлүүлсэн байна.
Ийнхүү тендер зарлан худалдан авсан 17 автомашинаас зургаа нь ажилд ашиглагдах боломжтой. Харин 11 нь тус үйлдвэрийн дарга нарын хэрэглээнд зориулагдсан байж болзошгүй байна. “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд эдгээр 17 ширхэг автомашинаас гадна 440 сая төгрөгөөр Лексус загварын автомашин, 295 сая төгрөгөөр “Бодиз интернэйшнл групп” ХХК-иас мөн л Ланд круйзер 200 маркийн автомашиныг худалдан авсан байгаа юм.
Улсын төсөв нь их хэмжээний алдагдал хүлээж, элгээрээ хэвтэх эсэх асуудалд яригдаж, гадаадаас зээл аван байж төсвийн алдагдлаа нөхөхөөр улайрч байхаар энэ мэт төрийн болон төрийн өмчит үйлвэр, компаниудын удирдлага, эрх мэдэлтний тансаг хэрэглээг танасан шиг танаж, хязгаар тогтоож, сэлэм ээ нэг эргүүлээч Ерөнхий сайд аа.