Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.02.24/ болж байна. Хуралдаанаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Бүх шатны боловсролын сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” засгийн газрын тогтоолын танилцуулж, хэлэлцүүлж байна.
Гуравдугаар сарын 1-нээс Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу хөдөө орон нутгийн цэцэрлэг, сургуулийн үйл ажилгааг эхлүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Харин нийслэлд хичээл, сургалтын үйл ажиллагааг шат дараатай нээх эсэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байгаа аж.