Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "АстраЗенека" вакцины хамгийн эхний тунг хийлгэсэн. Тэрээр өнөөдөр /2021.02.23/ 11:40 буюу морь цагт Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт вакцины анхны тунг хийлгэж ард иргэдээ вакцин хийлгэхийг уриаллаа. Үүний дараа Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцины хоёр дахь тунг хийлгэлээ. Манай улсын хувьд эхний ээлжид эмч, эмнэлгийн ажилтнууд, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын алба хаагчдыг коранавирусний эсрэг дархлаажуулалтад хамруулах юм. ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн "АстраЗенека" вакцинаар эхний ээлжинд 75.000 хүнд хоёр тунгаар хийнэ.
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7-р хороолол “Pro One” оффис 1506 тоот