Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дөнгөж сая "АстраЗенека" вакцины хамгийн эхний тунг хийлгэлээ. Тэрээр өнөөдөр /2021.02.23/ 11:40 буюу морь цагт Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт вакцины анхны тунг хийлгэж ард иргэдээ вакцин хийлгэхийг уриаллаа. Манай улсын хувьд эхний ээлжийн вакцинжуулалтад эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд, цар тахлын үед газар дээр нь ажиллаж буй цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг албан хаагчид хийлгэнэ. ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн "АстраЗенека" вакцинаар эхний ээлжинд 75.000 хүнд хоёр тунгаар хийнэ.
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7-р хороолол “Pro One” оффис 1506 тоот