• Шинэ
  • Их уншсан
Тусгай тоноглолтой автомашиныг хувийн компанийн захирал ШОУДАХДАА УНАДАГ УУ?

Тусгай тоноглолтой автомашиныг хувийн компанийн захирал ШОУДАХДАА УНАДАГ УУ?

2020-09-23
Б.Азжаргал: Халдвар авсан иргэн Дархан-Уул аймагт фитнессээр үйлчлүүлж байсан

Б.Азжаргал: Халдвар авсан иргэн Дархан-Уул аймагт фитнессээр үйлчлүүлж байсан

2021-01-28
Х.Баттулга: Ерөнхийлөгч надтай тэмцэхийнхээ оронд ажилгүйдэл, ядуурал, цар тахалтай тэмцэж, ард түмнийхээ өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээч

Х.Баттулга: Ерөнхийлөгч надтай тэмцэхийнхээ оронд ажилгүйдэл, ядуурал, цар тахалтай тэмцэж, ард түмнийхээ өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээч

2021-01-28
Нийслэлээс Дархан-Уул аймаг руу тээвэрлэлт хийж байсан жолоочоос халдвар илэрчээ

Нийслэлээс Дархан-Уул аймаг руу тээвэрлэлт хийж байсан жолоочоос халдвар илэрчээ

2021-01-28
15.202 хүнд коронавирусний PCR шинжилгээ хийхэд 25 хүнд халдвар илэрлээ

15.202 хүнд коронавирусний PCR шинжилгээ хийхэд 25 хүнд халдвар илэрлээ

2021-01-28
Увс, Завхан аймаг дахь сэжигтэй тохиолдлын PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа

Увс, Завхан аймаг дахь сэжигтэй тохиолдлын PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа

2021-01-28
Шатаж байсан гэрээс Онцгой байдлын алба хаагчид таван хүүхдийн амийг аварлаа

Шатаж байсан гэрээс Онцгой байдлын алба хаагчид таван хүүхдийн амийг аварлаа

2021-01-28
БЗД-ийн хоёрдугаар хорооны 4, 5 дугаар хэсгийн иргэдийн шинжилгээний  хариу сөрөг гарлаа

БЗД-ийн хоёрдугаар хорооны 4, 5 дугаар хэсгийн иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарлаа

2021-01-28
БЗД-ийн Х апартмент хотхонд хөл хорио тогтоолоо

Х-Апартмент хотхоны үйлчлэгч халдвар авч, түргэвчилсэн тестээр дөрвөн хүний хариу эерэг гарчээ

2021-01-27
Завхан аймгийн Улиастай, Тэс сумдад тус бүр нэг сэжигтэй тохиолдол илэрлээ

Завхан аймгийн Улиастай, Тэс сумдад тус бүр нэг сэжигтэй тохиолдол илэрлээ

2021-01-27
Ерөнхий сайдыг  байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэж өнөөдөр томилно

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ томилогдлоо

2021-01-27
Н.БАЯРМӨНХ: Хороодын Засаг дарга нарыг хууль бусаар халаагүй

Н.БАЯРМӨНХ: Хороодын Засаг дарга нарыг хууль бусаар халаагүй

2021-01-27
БЗД-ийн нэгдсэн эмнэлэг ирэх сарын 1-нээс эхлэн үйл ажиллагаагаа хэвийн явуулна

БЗД-ийн нэгдсэн эмнэлэг ирэх сарын 1-нээс эхлэн үйл ажиллагаагаа хэвийн явуулна

2021-01-27
13:33 , 1 сар 28, 2021
Check.mn
Advertisement
  • Нүүр
  • Улс төр
    • Хөндөх сэдэв
    • Цаг үе
    • Мэдээ
  • Нийгэм
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Гэмт хэрэг
    • Мэдээ
  • Ярилцлага
    • Бичвэр
    • Бичлэг
  • Сэдвийн мөрөөр
    • Сурвалжлага
    • Тойм
  • "Эрэл" эрэн сурвалжилга
    • "ЭРЭЛ" эрэн сурвалжилсан нэвтрүүлэг
    • Нийтлэл
  • Гадаад мэдээ
    • Цаг үе
  • Чөлөөт цаг
    • Зурхай
    • Зөвлөгөө
    • Сонжоо
    • Шар мэдээ
Хайлт илэрцгүй
Бүх илэрцийг харах
  • Нүүр
  • Улс төр
    • Хөндөх сэдэв
    • Цаг үе
    • Мэдээ
  • Нийгэм
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Гэмт хэрэг
    • Мэдээ
  • Ярилцлага
    • Бичвэр
    • Бичлэг
  • Сэдвийн мөрөөр
    • Сурвалжлага
    • Тойм
  • "Эрэл" эрэн сурвалжилга
    • "ЭРЭЛ" эрэн сурвалжилсан нэвтрүүлэг
    • Нийтлэл
  • Гадаад мэдээ
    • Цаг үе
  • Чөлөөт цаг
    • Зурхай
    • Зөвлөгөө
    • Сонжоо
    • Шар мэдээ
Хайлт илэрцгүй
Бүх илэрцийг харах
Check.mn
Хайлт илэрцгүй
Бүх илэрцийг харах

Тусгай тоноглолтой автомашиныг хувийн компанийн захирал ШОУДАХДАА УНАДАГ УУ?

Т.ЦОЛМОНСАЙХАН Нийтэлсэн Т.ЦОЛМОНСАЙХАН
2020-09-23
- "Эрэл" эрэн сурвалжилга, Нийтлэл
Унших хугацаа:1-мин
0
Тусгай тоноглолтой автомашиныг хувийн компанийн захирал ШОУДАХДАА УНАДАГ УУ?
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зөөвөрлөхөөр тусгай тоноглолоор тоноглосон автомашиныг хувийн компанийн захирал согтуугаар унаж яваад, саатуулагдсан байгаа юм. Учир явдлыг сийрүүлвэл: Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал барих төслийн хүрээнд 6 ширхэг ланд круйзер 200 маркийн автомашин, 5 ширхэг “TOYOTA HIACE” маркийн автомашиныг худалдан авсан байдаг. Эдгээр Ланд круйзер 200 маркийн автомашинаас ЗТХЯ нэг ширхэгийг,  Монголын төмөр зам ТӨХК-нд нэг ширхэгийг өгсөн бол Тoyota HIACE маркийн авто машинаас  Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн ерөнхий газар, АТҮТ-д тус бүр нэг нэгийг өгсөн байгаа юм.
Тэгвэл Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн ерөнхий газарт бэлэглэсэн тусгай тоноглолтой автомашиныг хувийн компанийн гүйцэтгэх захирлын ажилтай байж болзошгүй Э согтуугаар жолоодож яваад саатуулагдсан байа. Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй тус үйлдэлд ЗТХЯ-наас тайлбар авахаар удаа дараа хандсан ч хэн хэнийгээ чимээгүй бай гэдэг үүргийг өгчихсөн байгаа учир машины асуудлаар тайлбар хийх албан тушаалтан алга.
Харин тус төслийн хүрээнд авсан автомашиныг яагаад өөрийн нэр дээрээ шилжүүлж авсан талаар холбогдох байгууллагаас тодрууллаа. 5610 УНҮ улсын дугаартай “Тоёота хиасэ” маркийн автомашиныг нэр дээрээ шилжүүлж авсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар чухам хаанаас автомашин авснаа ч мэдэхгүй байна. Тэд хэлэхдээ 2016 онд зохион байгуулагдсан АСЕМ-ын орнуудын Дээд хэмжээний чуулга уулзалтын дараа тухайн уулзалтад зориулж авсан автомашинуудаас үлдсэнийг нь хувиарласан гэж ойлгож явснаа учирлаж байсан юм.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Б.ХУРЦЭЦЭГ: Яг тэр Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал барих төслөөс манайд өгсөн эсэхийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан анх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулаад 2019 оны 12 сарын 3-нд Зам, тээврийн хөгжлийн яамнаас манайд "Toyota HIACE"  маркын авто машиныг хүлээлгэн өгсөн байгаа. Хүлээлгэн өгөхдөө хөгжлийн бэрхшээлтэй иргэд буюу тэргэнцэртэй хүмүүст зориулж, тусгай тоноглолыг хийсэн. Бид хүлээн авахдаа “Түгээмэл хөгжил” төрийн бус байгууллагынхаа гишүүдтэй очиж тоноглол, тэргэнцэр зөөх лифт нь хэрхэн ажиллаж байгаа талаар үзлэг шалгалт хийж хүлээж авсан ийм машин байгаа.ЗТХ-ийн сайдаар Б.Энх-Амгалан ажиллаж байх үед Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт 67 сая 900 мянгаар үнэглэгдэх автомашиныг тусгай тоноглолоор тоноглож бэлэглэсэн байгаа юм. Тэгвэл тус автомашиныг өнөөдрийн байдлаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт огт хэрэглэдэггүй гэж байна.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Б.ХУРЦЭЦЭГ: Зам, тээврийн яамнаас хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт хүлээлгэн өгсөн. Гэхдээ яг хэрэгцээ шаардлагын хувьд манай сонсголонд нээгдсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” дээр энэхүү машиныг ашиглаж байгаа.

Төслийн машиныг ЗТХЯ-аас бэлэглэж, бэлэглэсэн машиныг нь өөр байгууллага хэрэглэж байгаа дээр нэмээд анхаарал татхуйц нэг асуудал байна. Тодруулбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын нэр дээр байдаг 5610 УНҮ улсын дугаартай “Тоёота Хиаси” маркийн авто машиныг нэгэн хувийн компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг байж болзошгүй иргэн Э нь 2020.05.02-ны өдөр согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцож байгаад саатуулагдсан байна.

Иргэн Э нь тус газарт ажилладаггүй бөгөөд тус машин нь ч энгийн иргэн согтуугаар унахад бус хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зөөвөрлөхөөр тусгай тоноглол хийсэн машин гэдгийг дахин сануулах нь зүйтэй байх.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Б.ХУРЦЭЦЭГ: Манайх агентлагийн хувьд нийт 35 албан хаагчтай. Яг одоогийн байдлаар Хүнийхүү овогтой Энхболд гэдэг хүн манайд ажилладаггүй. Энийг  албан ёсоор мэдэгдье.
“Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанид 168 сая 910 мянгаар үнэлэгдэх “Ланд круйзер 200” маркийн автомашиныг мөн л шилжүүлэн өгсөн байгаа юм. “МТЗ” ТӨХК нь Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал барих төсөлтэй ямар нэгэн хамааралгүй субьект. Гэтэл Хөшигийн хөндийн нисэх буудал барих төслийн үйл ажиллагаанд ямар ч хамааралгүй, төрийн өмчит байгууллага өөрийн нэр дээр шилжүүлж авсан нь Эрүүгийн хуулийн 22.9.1.1-т мөн 8.1-т заасан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл болно гэдгийг хуульчид хэлж байна.Түүнчлэн “МТЗ” ТӨХК нь өмнө Гашуунсухайтын 287 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх явцад одоогийн Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал барих төслийн ерөнхий туслан гүйцэтгэгч “Самсунг Си Энд Ти” корпорацийн Монгол дахь компани “Эс Си Ти И Си Эм” ХХК-ыг ерөнхий гүйцэтгэгчээр ажиллуулж, эцэст нь 280 сая ам.доллараар залилуулсан байдаг. Гэтэл ийнхүү автомашин шилжүүлж өгсөн энэ үйлдэлд эртний холбоо, сүлбээ, өгөө, авааны нөлөө байсан юм биш биз гэх хардлагыг төрүүлж байгаа юм.
Төслийн мөнгөөр асван энэхүү аютомашиныг “МТЗ” ТӨХК-ийн нэр дээр бүртгүүлэн авсан үйлдэлд тус компаниас дараах тайлбарыг өгч байна.

“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН АЖ АХУЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНЫ ДАРГА С.ОТГОНЖАРГАЛ: 2020 оны  дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд гэж хүн манайд энэ машиныг төсөлд зориулж шилжүүлэх заавар гарсан. Энийг үндэслээд хууль дүрмийн дагуу шилжүүлж өгөө гэсэн учир Төрийн өмчийн дарга Б.Цэнгэл 2020 оны долдугаар сарын 24-нд тогтоол гаргаад хөрөнгийг шилжүүлье гэсэн байдаг. Манайх бол энийг мөнгө төгрөгөөр худалдаж авсан юм бол байхгүй.

Авто тээврийн үндэсний төвд 67.2 сая төгрөгийн үнэтэй “Тоёота Хиасэ” маркийн 56-16 УНҮ улсын дугаартай машиныг шилжүүлэн өгсөн. ЗТХЯ 140 сая 800 мянган төгрөгөөр үнэлэгдэх “Ланд круйзер 200” маркийн автомашиныг ч төслөөс шилжүүлэн авсан байдаг. Гэтэл эдгээр үйлдлүүддээ Зам, тээврийн хөгжлийн яамнаас хийх тайлбар олдохгүй байгаа бололтой. Ирэх сарын эхээр эдгээр автомашинуудтай холбоотой албан ёсны тайлбарыг хамтран ажилладаг хэвлэлийнхнээрээ дамжуулан мэдээлнэ гэлээ. Нэгдсэн журмаар үнэнийг нуун дарагдуулсан байж болзошгүй мэдээллийг хамтран ажилладаг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах хүртэл автомашины асуудлаар ам нээх албан тушаалтан тус яаманд одоогоор алга байна.

Нөгөөтэйгүүр ашиглалтад орох болоогүй онгоцны буудалд олон тооны үнэтэй авто машиныг яаран авах шаардлага байсан эсэх нь ч эргэлзээ төрүүлж байна. Эцэст нь хэлэхэд  төрийн мөнгөөр авсан эдгээр хөрөнгүүд эрх мэдэлтнүүдийн дунд үрэгдээд, шамшигдаад дуусах цагт төлөөсийг нь гэм зэмгүй иргэд төлөх нь  эмзэглэхгүй байхын аргагүй асуудал юм.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

ХуваалцахЖиргэх

ХолбоотойМэдээ

ЭРЭЛ: Эрлийз, Монгол гэж ялгаж уралдуулдаг болсон цагаас хойш уяачдын дийлэнх нь сэтгэл гонсгор, гомдож буцдаг болсон
"Эрэл" эрэн сурвалжилга

ЭРЭЛ: Эрлийз, Монгол гэж ялгаж уралдуулдаг болсон цагаас хойш уяачдын дийлэнх нь сэтгэл гонсгор, гомдож буцдаг болсон

2020-12-24
НЗД-ын орлогч Б.Отгонсүх "АВТОБУСНЫ ШАЛГАГЧ АЖЛУУЛАХ" тендерт нөлөөлж "Сити баз консалтинг" ХХК-ийг сонгон шалгаруулсан уу?
"Эрэл" эрэн сурвалжилга

НЗД-ын орлогч Б.Отгонсүх "АВТОБУСНЫ ШАЛГАГЧ АЖЛУУЛАХ" тендерт нөлөөлж "Сити баз консалтинг" ХХК-ийг сонгон шалгаруулсан уу?

2020-10-22
“ХААНЫ ОРДОН”-д амьдарч байгаа “Эрдэнэт” үйлдвэрийн дарга нарыг шалгана уу АТГ!
"Эрэл" эрэн сурвалжилга

“ХААНЫ ОРДОН”-д амьдарч байгаа “Эрдэнэт” үйлдвэрийн дарга нарыг шалгана уу АТГ!

2020-10-21
“Эрдэнэт” үйлдвэрт нийлүүлсэн 17 автомашины 11 НЬ ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙНХ
"Эрэл" эрэн сурвалжилга

“Эрдэнэт” үйлдвэрт нийлүүлсэн 17 автомашины 11 НЬ ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙНХ

2020-10-20
2.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР худалдан авсан автомашинаа тайлбарлана уу Х.БАДАМСҮРЭН ДАРГА АА!
"Эрэл" эрэн сурвалжилга

2.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР худалдан авсан автомашинаа тайлбарлана уу Х.БАДАМСҮРЭН ДАРГА АА!

2020-10-19
Хууль бусаар үнэтэй автомашинууд "бэлэглэсэн", худалдаж авсан асуудалд ЗТХЯ-наас хариулт өгөхөөр бэлдэж байна
"Эрэл" эрэн сурвалжилга

Хууль бусаар үнэтэй автомашинууд "бэлэглэсэн", худалдаж авсан асуудалд ЗТХЯ-наас хариулт өгөхөөр бэлдэж байна

2020-09-29
Subscribe
Notify of
guest
Хэрэв та сэтгэгдэлийг дагах бол имэйлээ оруулна уу!
guest
Хэрэв та сэтгэгдэлийг дагах бол имэйлээ оруулна уу!
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Search

Хайлт илэрцгүй
Бүх илэрцийг харах

Ковид-19 Монгол Улс

Нийт батлагдсан 1,692
Нас барсан 2
Эдгэрсэн 1,244

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7-р хороолол “Pro One” оффис 1506 тоот

И-мэйл: news@check.mn

Утас:77240404

УЛС ТӨР

Цаг үе

Хөндөх сэдэв

НИЙГЭМ

Эдийн засаг

Болосврол

Эрүүл мэнд

Байгаль орчин

Хууль, шүүх

Спорт

ЯРИЛЦЛАГА

Бичвэр

Видео

СЭДВИЙН МӨРӨӨР

Тойм

Сурвалжилга

ЭРЭЛ

Нийтлэл

Нэвтрүүлэг

ГАДААД МЭДЭЭ

Цаг үе

Хөндөх сэдэв

ЧӨЛӨӨТ ЦАГ

Шар мэдээ

Сонжоо

Зөвлөгөө

Зурхай

Хайлт илэрцгүй
Бүх илэрцийг харах
  • Нүүр
  • Улс төр
    • Хөндөх сэдэв
    • Цаг үе
    • Мэдээ
  • Нийгэм
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Гэмт хэрэг
    • Мэдээ
  • Ярилцлага
    • Бичвэр
    • Бичлэг
  • Сэдвийн мөрөөр
    • Сурвалжлага
    • Тойм
  • "Эрэл" эрэн сурвалжилга
    • "ЭРЭЛ" эрэн сурвалжилсан нэвтрүүлэг
    • Нийтлэл
  • Гадаад мэдээ
    • Цаг үе
  • Чөлөөт цаг
    • Зурхай
    • Зөвлөгөө
    • Сонжоо
    • Шар мэдээ

© 2020 www.check.mn - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

0
0
Would love your thoughts, please comment.x
()
x
| Reply