Биднийг сурвалжлага бэлтгэсний дараа сургуулийн удирдлагууд "Хэвлэлд мэдээлэл өгсөн эцэг эхчүүдийг ол" гэж багш нартаа даалгасан. Хүүхдүүдийг нь хавчиж гадуурах, сургуулиас гаргах зэргээр гадуурхаж болзошгүй гэх айдастай байгаагаа эцэх эхчүүд хэлж байсан юм.
МУ-ын ЗГ, Боловсроын яамнаас гаргасан журмын дагуу загварыг нь гаргасан хямд үнэтэй дүрэмт хувцаснууд гадуур зарагдаж байхад өөрсдөө загвараа гаргуулж зөвхөн тэр хувцасыг нь худалдаж авах шаардлага тавьсныг ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр байж болзошгүй, шуудхан хэлэхэд 151-р сургуулийн удирдлагууд дүрэмт хувцасны шахаа хийж байж болзошгүй гэх хардлага байгааг эцэг, эхчүүд хэлж байсан юм. Харин сургуулийн удирдлагын зүгээс "Зөвхөн энэ хувцасыг худалдаж ав гээгүй. Гадуур зарагдаж байгаа дүрэмт хувцаснуудыг худалдаж авч болно" гэх тайлбарыг хэлж байсан юм.
Сургуулийн удирдлагуудын зүгээс ганцхан дүрэмт хувцас ч биш сургууль дээрээ өмсөх "Гоо" брендийн эсгий углаашийг ч 65 мянган төгрөгөөр худалдан авч өмсөх шаардлага тавьжээ.
Хэдийгээр сургуулийн удирдлагууд "Өүлэн Менч"-ээр захиалж хийлгэсэн дүрэм хувцасаа сурагчдад шахаагүй, бусад дүрэмт хувцаснуудыг өмсөж болно гэж тайлбарлаж байсан ч эцэг эхчүүд үүнийг үгүйсгэж байсан юм.