Доктор Д.Наранбаатарыг Оксфордын их сургуулийн багш эрдэмтэдтэй хамтран коронавирусийн эсрэг маш сайн вакцин гаргасан. Энэхүү вакцины талаар эрдэмтэд шуугиж вакцин үйлдвэрлэгчдэд хөрөнгө оруулах хүсэлт маш их ирж байгаа талаар АНУ-ын хэвлэлүүд энэ талаар гэх мэдээлэл хоёр хоногийн цахим хуудсуудад тараад байсан.
Бид энэ талаар өөрөөс нь тодруулахад "Худлаа мэдээлэл" хэмээн хариулсан юм.

Энэ талаар болон "Ковид-19" цар тахлын талаарх мэдээллийн Оном сангийн фэйсбүүк дэх хуудаснаас олон нийтэд хүргэсэн юм.
Тэрээр мөн дараах тайлбарыг бичжээ.
Монгол Улсын хэмжээнд КОВИД-19 ѳвчний үүсгэгч САРС-КоВ-2 вирүсийн халдварын улмаас үүсээд буй халдварт өвчний онцгой нөхцөл байдалд үзүүлэх хариу арга хэмжээний нарийвчилсан, дэлгэрэнгүй төлөвлөгөөг Оном сангийн Эрдэмтдийн багаас эцэслэн бэлтгээд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарт 2020 оны 11 сарын 23-ны Даваа гаригийн орой албан ёсоор хүргүүлсний маргааш 11 сарын 24-нд
barimt.com хэмээх вебсайтад миний тухай ор үндэсгүй худлаа магтсан мэдээлэл гарсан:
Миний бие Оксфордын их сургуулийн САРС-КоВ-2 вирүсийн вакцинд оролцох нь битгий хэл Оксфордын их сургуульд очиж үзээгүй л байна.�
Энэ мэдээлэлд миний ту��ай худлаа хэт дѳвийлгѳж бичээд тун удалгүй араас нь Оксфордтой утсаар яриад Наранбаатар гэж хүн байхгүй гэнэ ээ, энэ ёстой луйварчин байна гэдэг мэдээлэл нь хуурамч хаягнуудаас явж эхэлсэн.�
Худлаа магтаад, араас нь муулах харлуулалтыг зохион байгуулж буй хүмүүс нь Эрүүл мэндийн яаманд цахим эрүүл мэндийн луйвар гэдэг дэлхийн дунджаас 6 дахин үнэтэй 18 тэрбум тѳгрѳгийн үнэтэй шахаа хийж байгаа Эрүүл мэндийн яамны Бодлого тѳлѳвлѳлтийн газрын дарга Рагчаагийн Оюунханд тэргүүтэй цахим эрүүл мэндийн тендерийн луйварчид.
Оном сангийн баг энэ луйвартай нь тэмцээд олон нийтэд ил болгох үед Batsaihan Dondog (
https://www.facebook.com/batsaihan.dondog.1
) нэртэй хуурамч хаягнаас Мередит Поттс гэдэг Америкийн Аризона мужийн ФАЙР гэж хуучин хувцас тараадаг байсан байгууллагын эмэгтэй 2017 онд Улаанбаатарт ирээд хов базаад ярьж байхад нь нууцаар бичлэг хийж аваад түүнийгээ худлаа орчуулга хийж тавиад ца��сан.�
Энэ бүгдийг худлаа гэдгийг Мередит Поттс бичгээр батлан хэлээд надаас болон манай багаас мѳн хов базаж байх үедээ нэрийг нь дурьдсан компаний хүмүүсээс бүгдээс нь уучлал гуйсан. Уучлал гуйсан баримт нь энэ байна.
Энэ тендерийн мафи КОВИД-19 цар тахлыг далимдуулж Эрүүл мэндийн яаманд ѳндѳр үнээр тоног тѳхѳѳрѳмж, оношлуур, лабораторийн урвалж бодис шахсан байгааг Д.Наранбаатар доктор Эрүүл мэндийн яамны Лабораторийн мэргэжлийн салбар зѳвлѳлийн хурал дээр ил тод хэлсэн нь ийм увайгүй гүтгэлэг гүжирдлэг хийлгэжээ.
Үүний хамгийн энгийн илрэл нь Эрүүл мэндийн яамны ажилтнууд нь энэ увайгүй гүтгэлэг гүжирдлэгийг зохийн байгуулахад оролцож байна. Жишээлбэл: Эрүүл мэндийн яамны ажилтан Т.Энхбаяр энэ гүжир гүтгэлгийг дээд удирдлагынхаа шаардлагаар цахим хуудсандаа тавьсан байна:
https://www.facebook.com/enhee.wade�
Энэ бузар булхайг бүрэн илчлэх ганцхан арга бий. Энэ нь Эрүүл мэн��ийн яам КОВИД-19 цар тахалтай холбоотой авсан бүх тоног тѳхѳѳрѳмж, оношлуур, лабораторийн урвалж бодис, хамгаалах хувцас хэрэгслийн жагсаалтыг, нийлүүлсэн компани болон үнийн дүнгийн хамт нийтэд ил тавих хэрэгтэй.
Эрүүл мэндийн яам КОВИД-19 цар тахалын худалдан авалтын ШИЛЭН ДАНСЫГ ХѲТЛѲХ ХЭРЭГТЭЙ!�
Эрүүл мэндийн яамны тендерийн мафийг болоод Batsaihan Dondog (
https://www.facebook.com/batsaihan.dondog.1
), Энхжаргал Нацагдорж (https://www.facebook.com/profile.php?id=100058251842348) зэрэг хуурамч хаягуудын ард байгаа хүмүүсилг шалгуулах хүсэлтийг миний бие хууль хүчний байгууллагуудад гаргаж байна.
Оном сангийн ТУЗ-ын дарга
Физикийн шинжлэх ухааны доктор
биофизикч Дашдоржийн Наранбаатар
2020.11.26
БИЧЛЭГ ҮЗЭХ:
https://fb.watch/1-9kPLjty5/