А.Амбасэлмаа өчигдрийн 11:00 цагаас хойш хийгдсэн коронавирусийн шинжилгээний хариуг танилцууллаа.
Тэрээр арваннэгдүгээр сарын 25дн Улсын хэмжээнд нийт 4176 хүнд шинжилгээ хийхэд 13 тохиолдлоос халдвар илэрлээ. Улаанбаатарт 3 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон хүмүүс юм. Нэг бариа засал хийж байсан байрны хүн. Нөгөө хоёр найз нөхдийн харилцаатай хүмүүс.
Мөн Улаанбаатар хотын голомтоос Баянгол дүүрэг хамгийн их тархалттай байгаа. Тус дүүргийн 1, 3, 4, 6, 7, 9, 10, 18-р хороо гэх найман хорооноос халдвар илрээд байна.
Харин Сэлэнгэ аймагт дөрвөн тохиолдол нэмэгдсэн нь мөн хавьтлын хүрээнээс илэрсэн. Мөн Дархан-Уул аймагт 2, Орхон аймагт 4 тохиолдол шинээр нэмэгдсэн гэлээ.